Уншиж байна ...

"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр Монголын Үндэсний бөхийн өргөөнд боллоо. 

Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат "Аврагч" спорт хорооны бөх улсын аварга О.Хангай найм даван түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат "Даян" дэвжээний бөх улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ.

Ийнхүү улсын аварга О.Хангай сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд хоёр жил дараалан түрүүлж байна.

Харин их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат "Таван Хан" дэвжээний бөх улсын арслан Б.Орхонбаяр, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх аймгийн арслан Ш.Отгонтөгс нар шалгарлаа.