Apple компани удаан хүлээлгэсэн хямд үнэтэй iPhone 16e загвараа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2025 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Apple компани iPhone ухаалаг гар утасныхаа хямд үнэтэй iPhone 16e хувилбарыг сүр дуулиангүйгээр зах зээлд танилцуулжээ.

Хамгийн сүүлд тус компани 2022 онд энэ ангиллын iPhone SE загварыг танилцуулж байсан юм.

Өнгөрсөн намар танилцуулагдсан үндсэн iPhone 16 загвар хамгийн хямд нь $799-ээс эхлэх үнэтэй байдаг бол iPhone 16e загварын 128GB багтаамжтай хувилбар нь $599-ээр хоёрдугаар сарын 28-ны өдөр худалдаанд гарна.

256GB хувилбар нь $699, 512GB хувилбар нь $899 үнэтэй байх гэнэ.

Харин урьдчилсан захиалга нь маргааш эхлэх ажээ.

Шинэ iPhone нь Apple Intelligence хиймэл оюуны системийг заавал өндөр үнэтэй загвар худалдаж авалгүйгээр ашиглах боломж нээж байна.

Шинэ загварын гадаад хийц, материал нь үндсэн iPhone 16 загварынхтай адил хөнгөн цагаан хүрээ болон бэхжүүлсэн шилэн артай байх гэнэ. Өнгөний хувьд хар ба цагаан (matte) хоёр сонголттой байна.

Дотор талдаа стандарт таван цөмтэй A18 процессорын арай хялбаршуулсан хувилбар буюу дөрвөн цөмтэй A18 чипийг суулгажээ.

Үүнээс бусдаар бол үндсэн iPhone 16 загвартай бараг дүйцэх хэмжээний техникийн үзүүлэлттэй болсон байна.

Бас нэг ялгаа нь үндсэн 16 загварт анх удаа нэвтэрсэн Camera товч нэмэгдээгүй байгаа юм.

Харин 2023 онд iPhone 15 Pro загварт анх нэвтэрч байсан “Action Button” товчийг iPhone 16e багтаажээ. Энэ нь зарим үйлдэл, функцийг хялбар ашиглахаар тохируулж болдог товч юм.

2x zoom, 48MP үзүүлэлттэй арын камерын хувьд үндсэн 16 загвар шиг олон биш, харин ганц дурантай болжээ.

Гэхдээ Apple үүнийгээ “two-in-one” буюу хоёр камерын үүргийг нэг системд багтаасан гэж тайлбарласан байна.

iPhone 16e загварын техник үзүүлэлтүүд:

зураг
 

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [45.117.35.24] 2025/3/6
Америкийн Алдарт Apple брендийг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг шүүмжилдэг бид нар хэн бэ? хаха. Монгол улс өөрсдөө 1 ч утас үйлвэрлээгүй (гаднаас импртолж дотооддоо угсарч зарсныг тооцохгүй жишээ нь: Ehlel бренд г.м) Чадаж байгаа нь үнэтэй утсаа авч хэрэглээд, хэрэглээндээ тохируулсан нь хямдхан байна уу, хятад байна уу, хуучин байна уу, капитал засвартай утас байна уу өөрсдөө мэдээд худалдан авалтаа зохицуулах асуудал. Гэхдээ л Хятад улсын ухаалаг утасны үйлдвэрлэл ч дийлдэхээ байлаа. Машин үйлдвэрлэлээрээ Хятадын BYD, Japan-ийг хол хаяж, Америкийн Tesla-г гүйцсэн улс SAMSUNG, АPPLE-ийг борлуулалтаараа гүйцэх нь цаг хугацааны асуудал байхаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.230.70] 2025/2/21
$599 хямд гэжүү
3 | 0 Хариулах
Зочин [45.117.35.24] 2025/3/6
Яахуу Монголчууд бидэнд үнэтэй, тэр тусмаа чамд бол бүр үнэтэй хаха. Баруундаа бол хямдхандаа л орох байх. Хүмүүс гоё амьдарч байна шдээ тэнд.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.163.202] 2025/2/20
Usreed 450$ baihad utas baina. Yadaj 500baihgui
3 | 3 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/20
Нэрээ солисон 14 л байна
2 | 2 Хариулах
Зочин [66.181.184.119] 2025/2/20
Ishh Apple ch bur innovation gedeg yumnaas bur holdoj dee. Sad...
7 | 1 Хариулах
Зочин [139.5.218.197] 2025/2/20
ХЯТАД УТАСНУУДАД АЛЬ ХЭДИЙН ХАЯГДЧИХААД Л БАЙНА
4 | 2 Хариулах
Зочин [108.147.197.49] 2025/2/20
Та хятад утас барьж байгаа бол та өөрийгөө хятадын НАХЯ-ны хараанд байгаа гээд бодчих
4 | 1 Хариулах
z [202.131.225.197] 2025/2/21
hyatad maniig tagnaad yah ve de.
2 | 1
Зочин [45.117.35.24] 2025/3/6
Сонссон юмаа харсан юм шиг л чаахымаа хаха.
1 | 0
Зочин [45.117.35.24] 2025/3/6
Innovation тал дээр удаашралтай байгаа дээр бол санал нэг байна. iPhone 5, iPhone 7, Iphone X дээр гарсан шиг эрс шинэчлэлтүүд сүүлийн хэдэн жил гарсангүйэ үнэн.
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/20
хэ цсссссс шунал хэлбэр хүмүүст тааруулж байна даа.
0 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2025/2/20
hyamd ajiliin utas ym l daa. company uud ajilchiddaa business heregleend buunuur ni avdag zagvar ym
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.24] 2025/3/6
Пизда чинь шээс нь гоожлоо л доо хаха. Авахаа л байчих л даа. Манай Apple бол хүчээр шахсан юм бол байхгүй.
0 | 0 Хариулах
Хд [103.168.34.12] 2025/2/20
Sain bn. 26 tsag bairidag zaitai
6 | 0 Хариулах