Уншиж байна ...
Зураг
Зураг

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Бөхийн Өргөөнд Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн 128 бөхийн барилдаан боллоо.

Тус барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, С.Сүхбат тэргүүтэй 128 бөх барилдлаа.

Улмаар Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь долоо даван түрүүлсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын бөх, улсын харцага Э.Даш, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарсан юм.

Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд Дархан аварга Н.Батсуурь түрүүлснээр чансааны 1,600 оноотой авлаа.

Сонирхуулахад энэ сарын 26-нд 13:00 цагаас Улсын харцага цолын хүндэтгэл Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.