Амралтын өдрүүдээр цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол их байгаатай холбоотойгоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс сэрэмжлүүллээ.
Энэ талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор гэр бүл, найз нөхөд болон ахуйн хүрээнд агаар салхинд их гарч байна.
Энэ үедээ зориулалтын бус газраар стандарт шаардлагад нийцэхгүй хэрэгслээр аюулгүй байдлаа хангаагүй, хамгаалалтгүйгээр уулын уруу цана, чаргаар гулгасантай холбоотой иргэд унаж гэмтэж, зам тээврийн осолд өртөж байна.
Тоон мэдээллийг танилцуулахад:
Үүнээс 106 иргэн буюу 50-аас дээш хувь нь бага насны хүүхдүүд байгаа юм.
Иймд анхаарал болгоомжоо нэмэгдүүлж зориулалтын хэрэгсэлтэйгээр цана, чаргаар гулгах болон амралт зугаалгаа зөв зохистой өнгөрөөхийг уриалж байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!