Уншиж байна ...
Зураг
Зураг

Д.Одбаярыг Хонгконгод консулаар, С.Эрдэнийг Чикагод дэд консулаар томилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зарим дипломат албаны томилгоог Гадаад харилцааны яам эрхлэх асуудлынхаа хүрээнд шийддэг болоод буй. Энэ дагуу гадаад улсад консулаар томилох хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонгконгод суух Ерөнхий консулаар томилжээ. Манай талаас томилгоог шийдсэн ч тухайн суух улсын тал консулаар хүлээн авах эсэхэд зөвшөөрөл өгдөг. Тэгвэл БНХАУ-аас Д.Одбаярыг хүлээн авахад татгалзах зүйлгүй гэдэг хариу ирүүлсэн тул цэцийн дарга асан Хонгконгод Ерөнхий консулаар суухаар болсон байна. 

Мөн УИХ-ын гишүүн, Ардчилсан Нам /АН/-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилсон байна. Гадаад харилцааны сайдын хэлж буйгаар С.Эрдэнийг АН-ын зүгээс дипломат албанд гадаад улсад томилуулах санал гаргажээ. Харин салбарын яамнаас С.Эрдэнийг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох боломжгүйгээ илэрхийлээд Чикагогийн дэд консулаар томилсон байна. Олон улсын эрх зүйн зохицуулалтаар зөвхөн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилоход тухайн улсаас зөвшөөрөл авдаг бөгөөд дэд консулын томилгоонд зөвшөөрөл шаардлагагүй байдаг аж. 

Түүнчлэн н.Лхагвадорж гэдэг хүнийг БНХАУ-ын Эрээн хот дахь консулаар томилсон бөгөөд түүнийг ХҮН намаас санал болгожээ.