• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

И.Батхүү: Монгол Улс ЕЭЗХ-нд элсэх талаар огт яригдаагүй. 375 нэр төрлийн барааг харилцан татваргүй оруулахаар тохирч байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Евразийн Эдийн Засгийн Холбоо(ЕЭЗХ)-той манай улс чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах гэж байгаа талаар Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-наас өчигдөр албан ёсны мэдээлэл өглөө.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү мэдээллийн эхэнд манай улс ЕЭЗХ-нд элсэх талаар огт яригдаагүйг онцолсон юм.

Тэрбээр “Тус холбоотой Вьетнам, Сингапур, Иран, Серби зэрэг улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байдаг. Эдгээр улс нь гишүүнээр элсээгүй. Үүн шиг Монгол Улсын Засгийн газар гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах гэж байгаа.

Гол зорилго нь Монгол Улсын экспортын зах зээлийг тэлэх. ЕЭЗХ-ны улсууд, тэр дундаа ОХУ-аас манайд 1,790 гаруй нэр төрлийн бараа орж ирдэг бол Монгол Улс 2023 оны байдлаар 494 нэр төрлийн бараа экспортолсон байна.

Энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухайд хоёр талаас харилцан 375 нэр төрлийн барааг харилцан татваргүй, квотгүй оруулахаар тохиролцож буй.

375 нэр төрлийн барааг Монгол Улсын гадаад худалдаанд ашигладаг гаалийн кодын найман орноор задалбал Монгол Улсаас ОХУ болон холбооны гишүүн бусад оронд 633 нэр төрлийн, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын гол буюу өрсөлдөх чадвартай ноос ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн зэрэг барааг экспортод гаргана.

Харин ОХУ ба ЕЭЗХ-ны улсуудаас 511 нэр төрлийн бараа орж ирэх боломж үүснэ” гэлээ.

Тэгвэл энэхүү чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар Хүнсний хувьсгал, Цагаан алт зэрэг хөтөлбөртэй зөрчилдөх магадлалын талаар Хөнгөн хүнс, хөдөө аж ахуйн салбарыг унагах гэж байгаа мэт мэдээлэл гарч байгаа нь ташаа юм.

Хүнсний хувьсгал, Цагаан алт, Атрын IV аян, Шинэ хоршоо зэргээр хэрэгжүүлж буй бодлого нь хөдөө аж ахуйн салбарт нийлүүлэлтийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой. Дотоодод уг тогтолцоо бэхжиж, нийлүүлэлт сайжрахаар аж ахуйн нэгжүүдийн ирээдүйд ямар байх вэ гэхээр гадаад зах зээлд гарах ёстой. Ингэхийн тулд өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй. Илүү их хөрөнгө оруулалт хийж, техникээ сайжруулах, шинэ технологийг нутагшуулах хэрэгтэй. Дээр дурдсан санаачилгууд нь энэ бүгдийг дэмжиж буй.

Үүний тулд гаалиар оруулж ирэх боловсруулах тоног төхөөрөмжийн татварыг тэглэх, орлогын албан татвараас нь тодорхой хэмжээгээр хойшлуулах зэргээр аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж байгаагийн цаад зорилго нь экспортын чадамжийг бий болгох юм. Зөвхөн дотоодын зах зээл гэх бус экспортын баримжаатайгаар хөгжих учиртай” гэж байв.

Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийтдээ 47 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 70 гаруй хувь нь уул уурхайн салбарт орсон байгааг албаныхан тодотгож байв.

Харин бусад салбарт хөрөнгө оруулалт тааруу байгаа нь зах зээл жижиг байгаатай холбоотой бөгөөд тэлэх шаардлагатай гэв.

Түүнчлэн дотоодын зах зээлээ хэрхэн хамгаалах талаар “Хэлэлцээг нууцлагдмал байдлаар хийсэн, дотоодын зах зээлийг гадаад бүтээгдэхүүн эзлэх мэтээр мэдээлэл цацагдсан. Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элссэн. Үүнээс хойш гадаад худалдааны нээлттэй бодлого хэрэгжүүлж, стандартын шаардлага хангасан бол тодорхой цөөн тооны барааг эс тооцвол  манай улс гаалийн татварт таван хувийг авдаг. Хориглосон бараа цөөн. Хориглосон жагсаалтад багтаагүй бол таван хувийн татвар төлөөд манай улсад бараа бүтээгдэхүүн импортлох нь нээлттэй. Гэтэл манайх гадаад улс, тухайлбал ЕЭЗХ-ны улсуудад төлдөг татвар нь 15-50 хувь. Үүн дээр нэмээд ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлох нь бэрхшээл ихтэй байдаг бол чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд саад бэрхшээлийг багасгаж, экспортод ээлтэй нөхцөлийг бий болно.

Өрсөлдөөнөөс айдаг, өрсөлдөөнийг хааж байгаад хөгжинө гэж боддог сэтгэлгээ нь уул уурхайн бус салбарын ирээдүйд хамгийн хортой.

Аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнд орж, өрсөлдөөнөөр ирээдүйн хөгжлөө харах нь зүйтэй гэж хэлмээр байна. Зөвлөлдөх уулзалтыг олон удаа хийсэн. Харин одоо эсэргүүцэж байгаа аж ахуйн нэгж, холбоодыг ЭЗХЯ хүлээж авч, нээлттэй ярилцахад бэлэн” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
58
Зураг
ЗӨВ, ГОЁ
43
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
62 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.134] 2024/12/18
Оросын хүн үү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.243] 2024/12/13
Бас нэг МОНГОЛЫГ ХОРЛОГЧ УУ . .
2 | 0 Хариулах
Kca [202.126.88.192] 2024/12/12
Орост хямд байдаг хүнс, ахуйн хэрэглээний барааны манай улсад орж ирж байгаа дүнгийн 70-80% нь Казахстанаар дамжиж ирж байна. Казахуудын ашиг, хол тээврийн зардал нэмэгддэг. Шууд авдаг бол гоё л байна. Казахууд буцахдаа Япон, Солонгос машин авч Оросуудад дамладаг. Тэнэг хоригоос бид хохирч казахууд цөм шааж байна.
2 | 2 Хариулах
Зочин [43.228.129.134] 2024/12/12
Өрсөлдөх хэмжээнд хүрсэн хойн нь өрсөлдүүлбэл. Юу юу гүй 5 настай хүүхдийг 20 той залуутай уралдуулаад шаах юм байхдаа Өрсөлдөх гоё нтр
2 | 0 Хариулах
Зочин [43.242.243.232] 2024/12/13
Тэгээд хэзээ хорин нас хүрэх юм бид хорь хүрэхээр наадуул чинь 80 хүрчдийн байгаа биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.208] 2024/12/12
Өрсөлдөөн чухал шүү дээ гоёо гоё
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.151] 2024/12/12
humuus chine MAN geed orilood bsn chine said n lu gantumur bizde?
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [57.129.2.4] 2024/12/11
Юун хужаа вэ
1 | 0 Хариулах
Зочин [107.189.5.121] 2024/12/11
Ороzуудад дээрэмдүүлж, алуулж, хядуулж, дарамтлуулж ханадаггүй дэлхийн хамгийн хүмүүс байнаа дараа нь амаа барина даа.
8 | 2 Хариулах
макс [86.111.137.17] 2024/12/11
арьс ширний үйлдвэр гэж соц үед сайн үылдвэр малынн арьсыг өоловсруулж Дарханы НэхийЭҮ- д өгдөг байсан биздээ. Тэр үйлдвэр нь яасан болоод баахан хужаагийн жижиг арьсны цехүүд манай газар уул усыг хордуулаад байдагвэ
2 | 2 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/12/11
Зараад идээд ууцан
2 | 2 Хариулах
Зочин [107.189.5.121] 2024/12/11
Соу үеийн бүх зүйл хиймэл хуурамч татаасан дээр тогтдог байсан. Тэгээд л цагийн аясаар дампуураа биздээ.
4 | 1 Хариулах
Зочин [43.242.243.232] 2024/12/13
Баригдчихсан ажиллаж байсан үйлдвэрүүд хаачсан бэ гээд байхад хуурамч татаас нтр гээд далийгаа наачихы.
0 | 0 Хариулах
Зочин [43.228.129.134] 2024/12/12
Дархан нэхий боломжийн үнэтэй боломжийн юм хийдэг бол бүгд л авах байх. Олигтой бүтээгдхүүн хийгээд боломжийн үнээр зараад зах зээлээ эзлээд авч чадахгүй байгаа бол жамаараа хусагдах л байхдаа.
0 | 0 Хариулах
sf [103.168.34.133] 2024/12/11
ингээд монголын боловсруулах салбарт ажилдаг 100 мянган хүн ажилгүй болов оо хөөрхий
2 | 2 Хариулах
Зочин [66.181.160.116] 2024/12/11
Оросын бараа чанартай
2 | 10 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/12/11
монгол улс тэгээд орос ажилчидыг тэжээх болж байна уу
4 | 2 Хариулах
Зочин [107.189.5.121] 2024/12/11
Хахаха ороz бараа бол хог новш хор болсон. Өөрсдөө бүгдийг Хятадаас авч байгаа.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.131] 2024/12/11
Яг юу нь вэ? Архи? Хүнс?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.243] 2024/12/13
Орос бараа одоо хятадаас дор болсон новш хог
0 | 0 Хариулах
Зочин [223.104.40.147] 2024/12/11
Hamgiin oir hursh orontoigoo heleltseer hj bga zub shvv bidend bolomj shvv neg orosoor ailgasan humuus
3 | 2 Хариулах
Зочин [223.104.40.147] 2024/12/11
Heleltseer hiisen zub zub, tanhim dr havar 2 udaa heleltsuuleg hiisen bhad hiigeegvi gd solioroldood
2 | 1 Хариулах
Zochin [202.126.88.213] 2024/12/11
Iim tsunh barigchdaas sudalgaatai nariin strategitei yum garahgui ee.
2 | 2 Хариулах
Зочин [59.153.114.29] 2024/12/11
Зайл миний эх орныг хорлогчид. Та нараас сайн л юм гарахгүй
4 | 3 Хариулах
zochin [66.181.181.94] 2024/12/11
Khureleegiin tsunh barig ch l bnadag. Dandaa nemuu urtug shingeeh uildveruudiig ad uzsen yum hiij bdag hotgor shanagin neg l bna.
5 | 4 Хариулах
Зочин [223.104.40.147] 2024/12/11
Iran hurtel tur heleltseer hj bolood bhad bid nar ygad bolohgvi gj
1 | 3 Хариулах
Зочин [59.153.115.109] 2024/12/11
Зөв. Үндэсний үйлдвэрлэгч нэртэй шулаачдыг битгий тоо.
3 | 4 Хариулах
Зочин [199.91.67.147] 2024/12/11
Batkhuu shig mundag zaluuchuuddaa amjilt husye! iluu olon hudaldaanii heletseer hiigeerei
5 | 5 Хариулах
Зочин [223.104.40.147] 2024/12/11
Neg ikh aij ichsen humuus chuluut hudaldaanii geree chuhal shvv odoo hurtel hursh ornuudtaigaa baiguulaagvi bgan harin muu shvv!!! tumur zamaar tank gdg shig erguu yum yarij tenegtdeggee bolih heregtei zorigttoi baiguulah heregtei
2 | 2 Хариулах
Зочин [139.5.216.121] 2024/12/11
ZGr baigaarai Batkhuu
0 | 3 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/11
Аль нэг талх нарийн боовны цех дампуурахвий гэхээс айж хөгжлөөс хоцрох нь Монголчууд амь хорлосноос ялгаагүй.
3 | 5 Хариулах
МАН-ыг булшлах ёстой [66.181.160.57] 2024/12/11
орос бол дэлхий хамгийн хортой хүнс үйлдвэрлэдэг улс, хамгийн нөөшлөгч хүүрийн бодис сахар орлуулагч агуулсан хүнс үйлдвэрлэдэг, монголын хэдэн үйлдвэрлэгчид одоо л хөлөө олж тоног төхөөрөмжөө шинэчлээд шинэ дэлхийд өрсөлдхүйц бренд гаргах гэж оролдож эхлэнгүүт нөгөө МАН хулгайчууд дахиад дампууруулах юм хийж байгаа. МАН бол монголын 1р дайсан.
14 | 6 Хариулах
Зочин [59.153.115.109] 2024/12/11
Шаалдаа Бадмаа. Харинч хамгийн сайн хүнстэй шүү.
2 | 5 Хариулах
sf [103.168.34.133] 2024/12/11
оросын боярышник дарсыг уугаад дараа нь гуц
2 | 0 Хариулах
Зочин [207.213.187.63] 2024/12/11
Нэлээн хэдэн жилийн өмнө Урал орчимд хүнсний дэлгүүрт зарагдаж байсан хиамнаас хүний ДНК илэрлээ гэж баахан шуугисан шд
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.85] 2024/12/11
Үхэрний зурагтай, Луговой / нуга/ маслод үхэртэй холбоотой түй ч байхгүй шүү. Пальмийн масло, буурцагниы тос, амт оруулагч, гээд түмэн хольцтой. Орос юм чанартай гээд талхан дээр нялаад л хусаад байгаа биз дээ. Манайхаас цөөхөн малтай байж манайд сүү, масло, хиам зарна гэхээр ориг юм байхгүй гэсэн үг. Савлагаатай жимсний шүүснүүд хор шүү, ориг биш
3 | 0 Хариулах
batbayar [202.70.43.106] 2024/12/11
manai undesnii uildveruud baraa buteegdehuunee undur uneeer shahdag ni nuuts bish shuu. etssiin dund chuluut ursulduun bii bolno. Ard tumend heregtei shiidver, bayarlalaa
2 | 0 Хариулах
хэхэ [66.181.181.94] 2024/12/11
Бүхэл бүтэн яамны том дарга хүн байжээж итгэлтэй бай манайхан чадна гэх мэтээр ерөнхий, цэцэг ургуулсан маягаар ярьдаг гэнээ хаха. Эхлээд маш нарийн судалгаагаа танилцуулчих, үнэндээ макро загвар наадханд чинь хэрэггүй харин нарийн зах зээлийн судалгаа хэрэгтэй.
4 | 5 Хариулах
zochin [66.181.181.94] 2024/12/11
harah tsaraini sudalgaatai yum hiideg hun bish bna. Khureleegiin tsunh barigch l bnadag.
3 | 1 Хариулах
Зочин [59.153.113.131] 2024/12/11
ОХУ-ын тусгай алба хуучин хараат байсан улсуудад нөлөөгөө алдахгүйн тулд маш идэвхтэй ажилладаг. Монголд бол маш үр дүнтэй ажиллаж байгаа!! Нөлөө бүхий улс төрч, ТББ г.м. -ийг сайтар ажиглан судлаад өөртөө элсүүлж, даалгавар өгдөг. Элсүүлэх арга нь олон янз: мөнгөөр худалдаж авах, нээнтэгээр нь барьцаалж сошиалд тавина гэж дарамтлах, өөрийг нь болон гэр бүл, үр хүүхдэд чинь "муу юм" болно шүү гэж айлган сүрдүүлэх г.м. арга хэрэглэдэг!! (Энэ тухай АНУ дахь КГБ-ийн тагнуул байсан Ю.Швец ярьдаг) Элссэн этгээд нь элдэв популист лоозонгоор халхавчлан улс орны онц чухал бүтээн байгуулалт, гадаад харилцааны асуудлыг эсэргүүцэх, гүтгэж гутаах, саармагжуулах, саатуулах, гацаах, зогсоох г.м. хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг!!! Төмөр зам, цахилгаан станц, уул уурхай г.м. салбар дахь хорлон сүйтгэх ажиллагаа бол тэдний ажлын үр дүн!!!
3 | 4 Хариулах
Зочин [124.158.119.35] 2024/12/11
Вакциныг бас яг тэгдэг дээ
1 | 1 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/11
Өө хаха таны зүүдний гайхамшиг, эсвэл хий юм хардаг, сонсдогоос чинь болж Монголчууд хоцрогдон үлдэнэ гэжүү хаха, мөн их дурны хонгио шүү.
2 | 2 Хариулах
Зочин [103.212.162.71] 2024/12/11
орос хүнс чанаргүй хуурамч болсон,хүн тоож авахгүй.
3 | 5 Хариулах
Зочин [59.153.115.109] 2024/12/11
Шаагаад бай. Чи л авахаа байхгүй юу.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/11
Монголын ажил үйлчилгээ эрхлэгчид ч ОХУ д үйл ажиллагаа явуулах эрхтэй болгоод өгөөч. Тэгвэл Монголчууд тэр дороо томдоно. Авто засвар, гагнуур, барилгын өргөн мэргэжлийн ажилчид, үсчин гоо сайханчид, нийтийн хоолны мэргэжилтнүүд, малчид гэх мэт. Тэгвэл Монголчууд тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг.
2 | 3 Хариулах
Зочин [103.212.116.202] 2024/12/11
Оросууд гаалийн өндөр татвартай биднийг шулаад бна экспорт хиймээр бн гээл үглээд бсн гарууд одоо шаал өөр юм яриад Хятад хүнс гоё гээл шуугих зөвхөн Хятадаас л хамааралтай байлгах сонирхол ил гарч бндаа
1 | 1 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/11
Харин тийм. Бүүр гайхалтай. Хятадууд л Монголын зах зээлийг атгачаад , хөгжүүлэхгүй харамлаад, мөнхийн аж ахуйн хашаа шиг авч ашиглах санаатай байдаг юм шиг бна.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/11
Үндэсний үйлдвэрлэгчид тэгсэн мөртлөө Оросууд зах зээлээ нээдгүй, ганцхан манайх худалдан авалт хийдэг гд гомдоллоод бдаг, тэгээд нээе гэхлээр гай болоод бдаг үндэсний үйлдвэрлэгчид бхад энэ зуунд аанай л хоцорч 19р зууны Монгол шиг боллоо шд.
0 | 2 Хариулах
Зочин [103.57.93.206] 2024/12/11
Orosiin buunuur vildverledeg zah zeeltei ursuldun gj bhiu engiin irged bidend hysmd zvil abaad ashigtai l bh vildberlegch nart hvnd tusan bh l da
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/11
Үндэсний үйлдвэрлэлээ.эрлэгчид ийм бхад яаж хөгжихөв. Эд нар одоо энкубаторт бгаа дутуу төрсөн хүүхэд юмуу хаашээн. Хүүхэд ч болдогүй, хүн ч болдогүй бөглөөс шиг гай болоод л бгад байдаг. Зөөлнөөр нь Монголчууддаа Америкад бхгүй үнэ хэлж шулж бдаг үндэсний үйлдвэрлэгчдээр яах юм, Монголчууд чинь хөгжмөөр бшд.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.180.239] 2024/12/11
Өрсөлдөх битгий хэл одоо хүнд байдалд байна.
2 | 3 Хариулах
Зочин [66.181.180.239] 2024/12/11
Өрсөлдөх БОЛОМЖИЙГ нь та нар олгож байна уу? Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байна гэж баахан зээл олгосон. Одоо баахан Өр зээлтэй. Ашгаа хүртэж амжаагүй байхад гаднаас хүнсний бараа оруулна гэнэ. Тэгээд одоо зээлээ яаж төл гэж байгаа юм? Дампуур гэж байгаа юм уу? Тэгээд гадныхаас 100% хамааралтай болъё гэж байгаа юм уу? Ерөөсөө ойлгохгүй байна!!! Өрсөлдөхөөсөө өмнө дампуурлаа.
1 | 4 Хариулах
Зочин [212.192.15.149] 2024/12/11
Зүгээр зайл даа энэ орос нохой !
4 | 6 Хариулах
Зочин [59.153.115.109] 2024/12/11
Чи хужаа нохой юу?
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.235] 2024/12/11
Чөлөөт худалдааны бүх гэрээнүүд Монголын хэрэглэгч нарт л ашигтай. Худалдааны гэрээтэй байхад татваргүй хямд үнэтэй бараа хэрэглэнэ. Харин гэрээгүй бол Төр татвараа хүссэн хэмжээгээрээ авна, ард түмэн төлнө. Худалдааны гэрээ байсан, байгаагүй Үндэсний үйлдвэр хүсвэл хөгжинө, чадахгүй бол яаж ч дэмжээд Үндэсний үйлдвэр хөгждөггүй. Асуудал чөлөөт худалдааны гэрээнд биш Үйлдвэрлэл бүтээж чадах чөлөөт сэтгэлгээтэй хүмүүст байдаг юм. Төр үүнийг ойлгодоггүй бөгөөд хэрэглэгчээс авах татвартаа харамссандаа Чөлөөт Худалдааны Татваргүй Гэрээг буруутгадаг.
2 | 2 Хариулах
Зочин [103.57.95.27] 2024/12/11
Шаа бадма минь
4 | 3 Хариулах
Зочин [202.9.40.187] 2024/12/11
Орос бол тийм ч их бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс биш. Харин Өмнөд Солонгостой чөлөөт худалдааны гэрээ хийхийг эсэргүүцэж байна! Бас Европын Холбоо, Японтой хийдэг чөлөөт худалдааны гэрээг эргэж хармаар байна шүү!!!
3 | 3 Хариулах
Зочин [66.181.189.206] 2024/12/11
Дарвагнаарай фсда минь
5 | 5 Хариулах
Зочин [122.201.31.8] 2024/12/11
Битгий хуц новшоо
2 | 4 Хариулах
Зочин [113.198.137.2] 2024/12/11
ашиг алдагдлыг дэнсэлж үзэхэд монгол улсад ирэх хохирлын хэмжээ их байх магадлал өндөр байна, тархи гэдэг зүйлийг энэ улс төрчдөд өгөөч гуйж байна.
1 | 4 Хариулах
Зочин [59.153.87.8] 2024/12/11
Түр зуур туршина гэл үү, тэнэгтээрэй. Орос манайхаас юу ч авахгүй
7 | 6 Хариулах
Зочин [103.212.163.246] 2024/12/11
Хийдэг бүтээгдэхүүнгүй байж ямар ацныхаа харилцан ашигтай худалдаа хийхэв дээ.
2 | 2 Хариулах