Индэр    
2024 оны 12 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

Евразийн Эдийн Засгийн Холбоотой түр хэлэлцээр байгуулахын АШИГ ба АЛДАГДАЛ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улс Евразийн Эдийн Засгийн Холбоо(ЕЭЗХ)-той чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулах ажил эцэслэгдэх тийш ханджээ.

Гэвч үүнд хамгийн их оролцоотой байж, саналаа тусгуулах ёстой бизнес эрхлэгчид болон холбоод энэ талаарх мэдээлэл тун хомс байгаа нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ)-аас гаргасан мэдэгдлээс анзаарагдсан.

Тодруулбал МҮХАҮТ-аас өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлд "Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд Танхимын болон бизнес эрхлэгчдийн саналыг заавал тусгах шаардлагатай бөгөөд давчуу хугацаанд яаран тулгалгүй, илүү нухацтай алгуур хандах нь чухал гэж үзэж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд Экспортын санхүүжилтийн тогтолцоо байхгүй нөхцөлд Монгол Улс нь хоёр болон олон талт хэлэлцээрүүдийг ашиглаж буй байдал үр өгөөжгүй байна хэмээн дүгнэж байна" гэжээ.

зураг
 

Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийн томоохон нэгдэл болсон Танхим дээрх байр суурийг илэрхийлсэн нь түр хэлэлцээрээ эргэн харах шаардлагатайг сануулсан хэрэг гэж ойлгохоор байна. Түүнчлэн энэ асуудал Улсын Их Хурал(УИХ)-ын нэгдсэн чуулганы арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар яригдаж, олны анхааралд орж эхлээд байна.

Гэхдээ энэ одоо л яригдаж буй цоо шинэ зүйл биш бөгөөд Оросын Холбооны Улс(ОХУ)-ын ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Беларусь Улс(БНБУ)ын ерөнхийлөгч А.Ш.Лукашенко нарын айлчлалын үеэр хөндөгдөж байв.

ЕЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх нь ямар ашигтай вэ?

Гурван жилийн хугацаатайгаар ЕЭЗХ-той байгуулах хэлэлцээрт ямар боломжууд байгаа талаар албаны эх сурвалжаас мэдээлэл авлаа. 

Ингэхэд манай талаас өөрсдөдөө хамгийн ашигтай байж болохуйц, нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэгдэх 375 төрлийн барааг сонгосноо эх сурвалж онцолсон. Эдгээр нь ихэвчлэн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн байх юм. Тэгвэл ЕЭЗХ-нд багтдаг Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан улс мөн 375 төрлийн барааг манай улсад нийлүүлэх юм.

Үүнд

  • эрдэс цемент,
  • өндөг,
  • хуурай сүү,
  • хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн багтана.

Манай улсын бүх төрлийн барааны импортын татвар таван хувь байдаг бол ЕЭЗХ-ны улсуудад экспорт хийхдээ 15-50 хувийн татвар төлдөг.

Тухайлбал үхрийн маханд 50 хувь, ноос ноолууран бүтээгдэхүүнд  оноож байгаа татвар нь 8-13 хувьтай байна. Тэдний оноож буй татварыг манайх хөнгөлүүлж, аж ахуйн нэгжүүд ашиг хүртэнэ гэж албаны хүн тайлбарласан. Мөн ОХУ руу хийх экспорт 18 хувиар өсөх бөгөөд энэхүү хэлэлцээрийн үр дүнд манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 0.02 хувь нэмэгдэх тооцооллыг хийжээ. 
Монгол болон Орос улсын гадаад худалдааны мэдээллийг үзвэл 2024 оны эхний 11 сарын байдлаар манайх хойд хөршдөө 93.3 сая ам.доллар бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргажээ. Энэ нь экспортын дүнгийн 0.6 хувьтай тэнцэж байна. Харин Орос улсаас импортын барааны 24 хувь буюу 2.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортоор авчээ.

Ж.Энхбаяр: Улаанбуудай, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг гээд хэд хэдэн салбар хүчтэй цохилтод орно

Уг нь манай улс хүнсний аюулгүй байдлаа хангах зорилгоор аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого баримталж буй. Гэтэл арайхийн өндийж буй дотоодын хүнсний үйлдвэрлэлээ сөхрөөх эрсдэлтэйг УИХ-ын чуулганы үеэр гишүүн Ч.Лодойсамбуу илэрхийлэн, байр суурийг нь сайд нараас тодруулсан. 

Ингэхэд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр "Хэлэлцээр хийгдсэнээр хөдөө аж ахуйн салбарт давуу тал ирнэ. Гэхдээ тодорхой хохирол эрсдэл амсана, ялангуяа хүнсний хувьсгалын хүрээнд 19 нэр төрлийн хүнснийг дотооддоо тарьж ургуулахыг зорьсон зорилт. Нэлээд амжилттай байгаа улаанбуудай, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг гээд хэд хэдэн салбар хүчтэй цохилтод орно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсруулах салбарын тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ дээр зайлшгүй хөдөө аж ахуйн салбарыг оруулах хэрэгтэй" гэсэн юм.  

Тэгвэл дотоодын зах зээлээ хэрхэн хамгаалах талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад хэлэлцээр эцэслэгдэж, хоёр тал гарын үсгээ зуран, парламент соёрхон баталснаас хойш нэг жилийн дараа засвар оруулж болно, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлбөл квот тогтоох болон бусад өөр арга хэмжээг авч болно хэмээн тайлбарласан. 

Түүнчлэн манай талаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, гаалийн хөнгөлөлт чөлөөлөлт, гарал үүслийн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр хэлэлцээрийн текстэд оруулсан гэж буй. Мөн 2023 оны гадаад худалдааны экспортын дүн мэдээнд үндэслэн тооцоход ОХУ руу экспорт хийхэд монгол аж ахуйн нэгжүүд 16 сая ам.долларын хөнгөлөлт эдлэхээр байна гэж байв. 

Энэ мэтчилэнгээр дүн тооцоолол хийгээд гарсан эерэг үр дүнг танилцуулах нь нэг хэрэг. Гэхдээ бодит байдал дээр яах вэ гэдэг нь асуултын тэмдэг дагуулсаар буй.

Өчигдөр бол Байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хэлэлцээрийн талаар тодруулахад сайд Ж.Энхбаяр "Монгол Улсын Засгийн газар олон жилийн хугацаанд Евразийн эдийн засгийн холбоотой гааль, тарифын хэлцэл хийхээр ажиллаж ирсэн. Одоо Эдийн засаг, хөгжлийн яам энэ гэрээг хариуцаад хоёр талаасаа эцэслэх түвшинд ирж байгаа.

Манай яамны хувьд өөрсдөө үйлдвэрлэдэг 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор орж ирэх 375 нэр төрлийн бүтээгдэхүүнээс хатуу байр суурь гаргаж хамгаална. Эдгээр 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг уг хэлэлцээрээс хасах ёстой гэдэг саналыг Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлсэн. Мөн ОХУ-ын талд албан захидал илгээсэн" гэж байв. 

Л.Гантөмөр: Энэ хэлэлцээрийг хийх ёстой гэж бодож байна

Хэлэлцээрийн талаар дээр дурдсан өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр "Монгол төрийн ой санамж гэж бий. Бид 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, хуулиа баталчихсан. Энэ хүрээндээ 2023 оныг Шинэ сэргэлтийн жил хэмээн зарлаж, экспортыг нэмэгдүүлэх бодлогыг Монголын төр гаргасан. Манай улс хоёр хөршдөө үндсэндээ эдийн засагт хоригт орчихсон байдаг. Учир нь маш өндөр татварыг Монгол Улсад өгсөн. 3.5 сая хүнтэй зах зээлээ хамгаалахын төлөө байх уу, 300-400 сая хүнтэй зах зээлд орохын төлөө байх уу гэдэг итгэл үнэмшлийн тухай яриа тэр үедээ яригдсан юм билээ. Сонголт нь 300-400 сая хүнтэй зах зээл рүү гарах байсан. Хэлэлцээ өнгөрсөн хоёр жил явагдсан. Таван удаагийн хэлэлцээ явагдаж, одоо эцсийн шатанд орсон. Юм бүрийг эцсийн шатанд орсны дараа гэнэт ухаарсан мэт тал талд мэдэгдэл хийж, тал талд бослого гаргадаг байдлаа болих хэрэгтэй. Мэдээлэл хаа нэг газар нуугдсан юм байхгүй, ил тод бий.

Хөгжлийн төлөвлөгөөнд хүртэл эдийн засаг, худалдааны хэлэлцээрүүдийн тухай заалт бий. Бид том зах зээлийг олж авахын төлөө, жишээлбэл Хятад улсын нүүрсний зах зээлийг олж авахын төлөө энэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш мачийж байна. Тэр зах зээлийг бид авах ёстой, энэ зах зээлийг үнэлж болохгүй. Олоод авсны ард том хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ. Гадаадын зах зээлийг олж аваад, тэр рүүгээ тэмүүлсэн бодлого хөтөлбөр хийж чадвал том хөрөнгө оруулалт Монголд орж ирж, хувийн хэвшил босно. Ингэж байж өрсөлдөж, юм үйлдвэрлэдэг болж, ажилгүйдэл алга болно. Энэ хэлэлцээрийг хийх ёстой гэж би бодож байна" гэсэн юм.



Монгол Улс гадаад худалдаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулалт татан эдийн засгаа тэлэх ёстой юу гэвэл мэдээж тийм. Гэхдээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, цаашлаад энэ салбар дахь хувийн хэвшлийнхэн тэсэж үлдэх эсэхтэй холбоотой асуудлыг нам гүмхэн гэрээ хийгээд эцэслэх гэж буй нь хэр зохимжтой талаарх дүгнэлтийг уншигчид үлдээе.

Ердөө нэг тоо дурдахад 2024 оны тавдугаар сараас 1-нээс эхлэн манай улс гурил, малын тэжээл зэрэг 11 нэр төрлийн барааны гаалийн албан татварыг тэглэсэн. Үр дүнд нь 2024 оны эхний долоон сарын байдлаар улаанбуудайн гурилын импорт өмнөх оныхоо мөн үеэс бараг 13 дахин өсөж байлаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
54
Зураг
ТЭНЭГЛЭЛ
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
111 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
mngl [103.80.211.132] 2024/12/20
yu ch gesen stanuudiin huns orj ireg unetei bol zah zeeleeree orsoldood ard tumen ali hyamd chanartaig avna, dotoodiin heden tsaddaggui monopol uildveruudiin ashig bagasna biz. yadaj chanartai huns guri gargah biz. gadaadiin bankuudiig bas oruulah heregtei. ene ondor huutei hedhen monopol bankuudiig hashraah heregtei
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.246] 2024/12/16
Манай улс зах зээлээ импортоос 96 онд хамгаалж чадлуу даа хятадаас 100 хувь хамааралтай өмсөх бандаажаа хүртэл урдаас авдаг болж олон үйлдвэрүүд хаалгаа барьж хэрэглэгч улс болгосон шүү дээ төрд гарсан хужаагийн эрлийзүүд манж нар хөтөвч горшоонктой ялгадсаа хятадуудаар зөөлгөж байгаад түүхийн тавцангаас арчигдсан гэдэг шиг
0 | 0 Хариулах
Akhmad [202.72.245.121] 2024/12/16
Yamarch uls uuriin irgediinhee hiij chaddag baraag importoor oruulahiig 100% horigloj zakh zeelee hamgaaldag. Gadni bukh uls bas ene asuudald hundetgeltei handdag.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.60] 2024/12/16
Oros ondog mongold orsoldoh uu. Une ni ih bolson bna lee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.246] 2024/12/16
Үндэсний гэсэн бамбайтай хятадын үйлдвэрүүд шүү дээ нээрээ
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.226] 2024/12/16
Үндэснийх гэдэг нь Үндэслэлгүй гайхмаар өндөр үнэтэй хийж бүх матэриал нь гадных (урд орноос бүтэн хамааралтай) чанар муу үнэ хэт сайн өндөр монопол байдлыг задлах болсон байх монгол хүмүүс чанартай хямд хоол хүнс хэрэглэх боломж бүрэн байгаа гадна дотнын гэлтгүй хүсэхгүй байна сэтгэлгүй байна бизнэсүүд нь
0 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/12/16
ОРОСООС ТАТВАРГҮЙ ГУРИЛ ОРЖ ИРЭЭД Л МОНГОЛЧУУД ХЯМДХАН ГУРИЛ ИДЭЭД САЙХАН АМЬДАРНА ГЭСЭН ЧИНЬ ХААНА БАЙНА АА МОЯА НАР АА. ОРОС ГУРИЛЫГ НЬ ЗАХЫН ГУЙЛГАЧИД ТООЖ ИДЭХГҮЙ, ИЛҮҮ ҮНЭТЭЙ БАЙГААД БАЙНА ШДЭЭ. ЭРГҮҮ МАЛНУУД
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.246] 2024/12/16
Оросын дайныг дэмжих нтр асуудал яамай байна аа хө жаахан прагматик баймаар байна хямдхан эко хүнс оруулж ирвэл сайн л биз дээ хятадын элдэв химийн бодисны агууламжтай ногоо төмс идсээр сүүлийн 30 жилд монголчууд элэг ходоодны хорт хавдраар дэлхийд манлайлагч улс болсон шүү
0 | 1 Хариулах
... [202.131.238.26] 2024/12/16
орост эко хүнс байхгүй шүү, байсан ч чи үнийг нь дийлэхгүй
1 | 0 Хариулах
Иргэн [202.9.40.102] 2024/12/16
Оруулж ирж бж л үндэсний үйлдвэрлэгчид бараагаа хямдруулна биз дээ . Ямарч өрсөлдөгчгүй бол улам л үнэд оруулах бх шүү. Манай үйлдвэрлэгчид дэнлүү дэвтэй арай …
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.140] 2024/12/16
Одоо эх орны хөрсөнд ургадаг хүнсний ногооноос чинь хорт хавдрын үүсвэр илэрлээ гд сошиалд бичээд эхэллээ шд. Хятадын химийн бордоо, шавьж ны хор хэрэглэхгүй 1 ч ногоочин бхгүй. GMO той гахай, антибиотиктой мах, Дорноговийн ураны хордлоготой мах, Хятад жимс, Хятадад үйлдвэрлэж ирээд Монгол шошго зүүдэг ундаанууд, пиво, архи гд бараг үндэсний үйлдвэрлэгчдийн бүх бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүний биед аюултай боллоо, дээр нь тэнгэрт хадсан үнэтэй. Албадан шахдаг болохоороо хог шахсан ч авна гдн харгис үндэсний үйлдвэрлэгчдээсээ яаж салах вэ
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2024/12/15
Үндэсний үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй. Оросуудын дайныг дэмжиж хүнсийг нь авах уу? Үндэсний үйлдвэрлэлээ зогсоогоод Евроазийн орнуудыг дэмжих үү? Ийм байж таарахгүй. Эдгээр орнуудад хүнсний хомсдол үүсвэл бид өлсөж үхэх үү? Хүнсийг өөрсдөө л үйлдвэрлэх ёстой. Стан орнуудын хүнсний үйлдвэрлэл ч сайн хөгжөөчгүй бас тэгээд тээвэр ложистикийн том асуудал тээвэрлэлтийн явцад хүнс муудна. Гантөмөрөө бага солиороорой.
0 | 3 Хариулах
Зочин [103.212.116.246] 2024/12/15
Үндэсний гэх халхавчинд дор байгаа буруу нөхдүүдэд ашиглуулж бүх зүйлээр хохирч байгаа юм шиг эз эм гээд үндэснийх жинхэнэ эх оронч үндэснийх байж чадахгүй байгаа харагддаг
4 | 0 Хариулах
Зочин [66.181.185.133] 2024/12/15
Bid yamar hund hetsuu nuhtsuld amidardag gedgee ergeed bodooroi. Yagaad mongolchuud zuvhun belcheeriin mal aj ahuitai udii hursen be. Uur aj ahui erhleh barag bolomjgui gazar nutag, tsag agaartai uchiraas shuudee. Iim hund nuhtsuld hunsnii hangamjiig nemegduuleheer ajillah baigaa companiudaa zorgond n hayaval dahij sergehgui. Ergeed sergeehiin mash ih hugatsaa munguu zarlagadah bolno.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.187.73] 2024/12/15
Хортой хужаа төмс ногоо идсээр монголчууд элэгний ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүн байр эзлэх болсон станы орнуудаас эко ногоо жимс оруулж ирмээр байна хужаагийн хортой төмс ногоо зах зээлээс шахагдах тул хужаагийн эрлийзүүд зориуд гацаахын тулд мэдээллийн дайн хийж байна
5 | 0 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/15
Үнэндээ Оросын бараа гэж Европын муухан дууриамал байдаг. Хортой. Хулхи савлагаатай. Одоо дайн хийгээд барааных нь үнэ нэмэгдчихсэн тул хүмүүс сонирхохоо байсан. Надад бол өндөгнөөс өөр таалагддаг зүйлгүй.
0 | 2 Хариулах
Зочин [103.145.234.48] 2024/12/15
Нэг хүнсний зүйл авах гэхээр Хятадын нэг хотын нэр биччихсэн байдаг. Оросууд Хятадад үйлдвэрлэсэн хүнс их зардаг. Ямарч байсан үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье. Өөрсдөө үйлдвэрлэвэл хөгжинө. Хүнсээ өөрсдөө л үйлдвэрлэх ёстой. Одоо элсээд хэрэггүй. Оросуудыг дэмжих гээд үндэсний үйлдвэрлэлээ зогсоох уу???
0 | 2 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/15
Хэн ийм осолтой санаачилга гаргасан бэ. Энэ тухай бодох ч хэрэггүй байсан юм. Гишүүн орнуудаа л харчих.
0 | 2 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/15
Элссэний хэрэггүй. Манай улсад ашиггүй !
0 | 2 Хариулах
Зочин [66.181.187.73] 2024/12/15
Үндэсний гэх үйлдвэрүүд ард түмнээ дээрэмддэг луйварчид болсон шүү дээ
4 | 1 Хариулах
Зочин [103.145.234.48] 2024/12/15
Үгүй ээ. Арай зөв гольдролдоо ороогүй байна.
0 | 1 Хариулах
dd [103.168.34.76] 2024/12/15
Үндэсний хэдэн үйлдвэрээ л авч үлдэхгүй бол Төртэй байхын хэрэг алга. шүү . Л,Гантөмөр Дорж ханд гэх мэт хэдэн өлөн хүнийг толгойлж Төрд орж ирсэн оркууд одоо хурдхан болио.. Энэ еэжгий өвгөн АН ын даргын ажилаа Баярмаа гишүүнд өгчихвөл Монголд АН арай эрүүл болж магад.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.187.73] 2024/12/15
Хортой хужаа алим идэж хичнээн монгол ертөнцийн мөнх бусыг үзэв одоо болно шүү дээ хиргис алим сартуул усан үзэм идмээр байна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.133] 2024/12/15
Одоо идээд л байгаа биздээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/15
Зарж байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.73] 2024/12/15
30 жил урдаас ирсэн химийн биологийн зэвсэг гэж болохоор төмс ногоо хэрэглэж монголчууд үндэстнийхээ хувьд устах аюулд ороод бна одоо өөр орны хямд эко хүнс хэрэглэмээр байна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.73] 2024/12/15
30 жил хужаагийн химийн бордоо хэрэглэсэн төмс идэж монголчууд элэг ходоодны хорт хавдраар өвчилж дэлхийд тэргүүлэгч улс болсон одоо больё оо станы орнуудын хямдхан эко хүнс жимсийг ногоог хэрэглэмээр байна
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.81] 2024/12/15
Ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн Асадыг путлер оргонуулсан гээд бодохоор …
0 | 1 Хариулах
Зочин [66.181.187.73] 2024/12/15
Хужаагийн эрлийз минь ээ химийн бодис шингээсэн хортой хужаагийн төмс ногоо жимс идээд монголчууд элэг ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж үндэстнийхээ хувьд мөхөх аюулын ирмэг дээр байна юун элэнцгийн чинь асад сири монголчууд химийн хорт бодисны туршилтанд ороод 30 гаруй оныг үдэж байна
1 | 0 Хариулах
Зочин [103.71.101.8] 2024/12/15
ОРОСЫН РЕКИТ РЕЙДЕР АЛЛАГА МАФИГ ЮУНД ХҮСНЭ МАЛНУУД
2 | 2 Хариулах
Зочин [103.71.101.8] 2024/12/15
ОРОСЫН ХОГ ХАЯГДАЛЫГ ЦУСЛАХ ГЭЖ ЮУНД ЯАРНА ВЭ?МОНГОЛД ЯВУУЛАХ ЮМ ГЭЭД СҮҮНД ОРЖ БАЙГААГ ХАРСАН УУ?АРХИ ПИВО Л ЦУТГАНА БИЗ.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.206] 2024/12/15
Хийх нь зөвөө ард түмэн дэмжиж байна
1 | 3 Хариулах
Зочин [202.9.40.23] 2024/12/15
битгий шаа !!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.74] 2024/12/15
Уг гэрээг хийх нь зөв.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.40.23] 2024/12/15
Зайл нуу тролл минь
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/15
Буруу !
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.222] 2024/12/15
Хийх нь зөв ЗӨВ АРД иргэд үнийн өсөлтөд ХЯРГУУЛЖ байна шүүдээ зүгээр л шуналын дэвтэй үндэсний үйлдвэрлэгч нэртэй луйварчид тэр ӨГӨӨЖ, ТҮМЭН ШУВУУТ, СҮҮ КОМПАНИ, НОГОО, ГЭЭД БҮГД ЛУЙВАРЧИД АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ СӨХРҮҮЛЖ БАЙГАА НЬ ХУДАЛ БИШШҮҮ ЗОРИГТОЙ ХИЙГЭЭРЭЙ МАШ ЗӨВ ШҮҮ
2 | 2 Хариулах
Зочин [66.181.179.222] 2024/12/15
ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЯАДГИЙН 3 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ГЭРЭЭ НИЙ ДАГУУ АЖЛААД ҮЗ ӨНДӨГ ГЭХЭД Л МАНАЙ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД 1000 ГЭХ НЬ БАЙНА ШҮҮДЭЭ ЯАГААД ЭД НАР ҮНЭ ХӨӨРӨГДӨӨД БАЙГААН ИРГЭДИЙГ ШУЛЖ ӨӨРСДӨӨ МОНОПОЛ ЭРХ ТОГТООЖ БАЙГААГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ТЭР ЛОДОЙСАМБУУ ГЭЖ НЭГ ХУДЛАА НОХОЙ ДАНДАА ПОПРООЛ БАЙХЫН АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧ НЭРТЭЙ ХУЛГАЙЧУУДЫН ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛД ОДОО БАРЬЖ БАЙГААГ ЯАГААД ЯРЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ ЛОДОЙСАМБУУ ЗЭРЭГ ХУДАЛ ГАРГУУД ЗАЙЛЖ ҮЗ БҮҮР ДАЛД ОР
1 | 2 Хариулах
хүннү [202.9.47.11] 2024/12/15
Энэ хэлэлцээрий хийх ёстой. Ард түмэнд ашигтай үндэсний үйлдвэрлэгчид “хортой”. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид, өөрснийх нь хэлээд байгаа шиг дампуурч унахгүй. Тэд худлаа зардал үүсгэж үнээ байнга нэмэж “онцгой их” ашиг хийгээд сурчихсан. Одоо нөгөө “онцгой их” ашиг нь багасаж хэвийн ашигт ажилгаандаа орно. Нөгөө талаас импортлогчид ч гэсэн ашигтай байхын тулд оруулж ирсэн бараагаа тийм ч хямд зарахгүй. Манай үйлдвэрлэгчид импортын бараатай үнэ чанараараа өрсөлдөх ёстой. Германы даршилсан огурцтнээс манайх үнэтэй байвал хэн ч авахгүй ш дээ.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.187.73] 2024/12/15
Өмхий хужаагаас авсан антибиотектой тахиа гахайны махнаас болж монголчууд ходоод элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлэх болсон шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.73] 2024/12/15
Өмхий хужаагийн хүнцэл химйн бордоо хэрэглэсэн ногооноос болж сүүлийн хэдэн жил элэг ходоодны хорт хавдраар дэлхийд толгой цохих болсон шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.218] 2024/12/15
Өмхий оросоос хол бай
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.166] 2024/12/15
Худалдааны чөлөөт хэлэлцээр хэрэгтэй.Өгч авахаа уааандаа бодно биздэ.Төр байгаа цагт болж л таарна.Хаалттай суугаад байж болохгүй.Бусдын явдал бидэнд ямар хамаа байхав.Хятад нөлөөнөөс бага ч гэсэн өөр суваг нээе.Японтой америктай хоёр хөршөө даваад явчих биш.Хэдэн зуун жил дарлаж бас дарлуулж л ирлээ
1 | 0 Хариулах
Бат [59.153.113.250] 2024/12/15
Эсэргүүцэж байна
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.136] 2024/12/14
Хужаагаас 100 хувь эдийн засгийн хараат өөр олон улстай харилцмаар бна
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.136] 2024/12/14
Хужаагийн элдэв нөөшлөгч будагч хор агуулсан ногооноос болж 30 жил хордож элэг ходоодны хорт хавдраар монгол улс дэлхийд тэргүүлэх болсон станы орнуудаас эко жимс ногоо авмаар байна
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.136] 2024/12/14
Эдийн засгаа солонгоруулж олон улстай харилцмаар байна дундад азийн орнуудаас хямдхан эко жимс ногоо авмаар байна хужаагийн хүнцэл элдэв химийн бодис агуулсан ногооноос залхаж байна
2 | 0 Хариулах
Зочин [103.212.162.200] 2024/12/14
Шууд өрсөөд экспортлогч улс болчих хэрэгтэй оросын хогийг би лав идэхгүй
2 | 1 Хариулах
Зочин [103.212.162.200] 2024/12/14
гоншгоноод байлгүй олон улсын бараатай өрсөлдөхдөө бэлдэлдээ
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.102] 2024/12/15
Чамд хийж чадах ганц бандааж бхгүйд л байна
0 | 0 Хариулах
Зочин [185.220.101.7] 2024/12/14
Улсаа ороzод зарах гэж байгаамуу
0 | 0 Хариулах
Зочин [82.128.216.249] 2024/12/14
Гантөмөрийн хэлсэн үгиийг ойгосонгүй. ЕЭЗХ чинь Орос, Казахстан, Армени, Беларусь, Киргизстан л юм б шд. Тэгсэн юун солиороод Хятад болоод явчив?! Хятадууд манай бараанд тийм айхтар татвар ногдуулдаг юм уу? Манайхан өөрсдөө хятадын зах зээлд гарч чадахгүй бгаам биш үү? Орос бол новшийн өндөр татвартай. Манайхаас авах бараануудаа дотоодоосоо, эсвэл Казахстан, Киргизстанаас авчихна. Орос 2014 оноос хоригт бсаар бгаад дотоодын үйлдвэрлэл нь мундаг хөгжөөд бүүр экспортлогч болсон бгаа. Манай үйлдвэрлэгч нарыг нам дарна.
1 | 3 Хариулах
Зочин [202.21.107.9] 2024/12/14
Eserguutseed, maltaigaa 4 uulinhaa dund hordood baij baihgui yu mal sdakuud
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.136] 2024/12/14
Яадгийн узбек усан үзэм киргиз алим хямдхан идмээр бна химийн бордоотой хятад хүнс хэрэглэсээр монгол улс элэг ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг болсон энэ хужаагий эрлийзүүд зах зээлд ноёрхсон байр сууриа алдахгүйн тулд бүх л сувгаар тархи угааж байна
2 | 1 Хариулах
💩 [103.57.92.99] 2024/12/14
hamag malaa hyataddad uguud orond ni hatsan hujaa goimon delguurt duursen bg bizde
1 | 0 Хариулах
Зочин [223.19.152.215] 2024/12/14
Гэрээнд нэгдэх биш чөлөөт худалдааны хэлэлцээр багуулах санаа явагдаж байна. Маш том ялгаа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.75] 2024/12/14
Албаар ингэж худал бичлэг юм тархи угаах нэг арга үг үсэг солих зарим хэсгийг хасах нэмэх г.м
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.167] 2024/12/12
Zov oruulj irj bj dotoodiin luivarchidaasaa salna
0 | 0 Хариулах
Soliorsiin be [202.170.65.45] 2024/12/12
Бүтэхгүй эээ
0 | 0 Хариулах
ДЭМЖИЖ БАЙНА [202.126.90.188] 2024/12/11
бид хэдийг үйлдвэрлэж байна, тэдгээрийн хэд нь стратегийн ач хоблогдол бүхий вэ, мэдээж экспотлох бараа бүтээгдэхүүнээс цөөн бөгөөд үнийн дүн бага, тэгхээр стратегий бүтээгдэхүнээ хамгаалах өөр арга олж хэрэглэх нь зөв, харин хамгаалах арга замаа нээлттэй авч үлдэх хэрэгтэй, тухайбал төрийн татаас олгох боломжийг нээлттэй авч ҮЛДСҮГЭЙ
0 | 0 Хариулах
Зочин [104.244.79.50] 2024/12/11
Дайн санхүүжүүлж хоригт ороод буцаж дарангуйлал коммунизм руу марш азгүй гахайнуудаа.
4 | 3 Хариулах
Зочин [104.244.79.50] 2024/12/11
Орос хор идэж бүгд хордож үхэх нь дээ. Хямд юм угаасаа хор л байдаг.
4 | 6 Хариулах
Зочин [103.57.92.136] 2024/12/14
Угаасаа хужаа хор идээд ходоод элэгний хорт хавдраар дэлхийд 1 номерт ордог улс болсон шүү дээ сүүлийн 30 жилд
1 | 0 Хариулах
Зочин [37.188.178.107] 2024/12/10
Гантөмөр ямар том шаадаг пиздаак вэ? З00-400 сая хүний зах зээл гэж томордог байнашдээ. Монголоос олигтой экспортлоод байх бүтээгдэхүүн байхгүй. Баахан новшийн орос бараа оруулж ирж үндэсний үйлдвэрүүдээ унагах юм хийж байна.
7 | 3 Хариулах
Ариунаа [66.181.186.91] 2024/12/10
Манайд үндэсний үйлдвэрлэл гэж бараг байхгүйшдээ.Сүү тараг нь салат ногоо чанарын шаардлага хангахгүй тэгээд үнэтэй.хулхи орлуулагч хийдэг үндэсний үйлдвэрээр яадаг юм.Бшр ноолууран бүтээгдэхүүн нь ч хулхи үнэтэй.хөдөөний малчидын цагаан идээ нь хүртэл хольцтой хулхи.Галны бүтээглэхүүн нь харин өндөр чанартай бгаасай.Монголчуудыг хүнсээр устгах зүйл байх вий.
2 | 2 Хариулах
irgen [103.57.94.86] 2024/12/10
hunsnii tal deer naad cyka nud chn bur hortoi har malaa
0 | 0 Хариулах
засссс яадийн [103.168.34.27] 2024/12/16
гурилтай чихэртэй ааруул, тоортны сүүн крем хийж самарч зориуд зузааруулсан хужаа технологийн өрөм,пестицид ихтэй хужаа ногоо, урдаас оруулж ирдэг савласан монголд үйлдвэрлэв хаягтай үндэсний бүтээгдэхүүнүүдтэй Монголд киргиз казахстаны оросын бараа орж ирэхэд ялгаагүй дээ. хэрэглэгч өөрөө л сонголт хийнэ .чанартай, хямд гэдэг л сонголт хийнэ. Энэ гэрээтэй гэрээгүй монголоор дүүрэн транс тос. Үндэсний Өгөөж компани чинь хүртэл хамгийн муу тос ашигладаг, нуль чихэр ходоодны дайсан болсон боов боорцог хийдэг ш д. Гацууртын, алтан тарианы гурил үнэтэй, орос гурил идэж үзье дээ яагаад болохгүй гэж.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.166] 2024/12/10
Элсэх нь зөв.харилцан хөнгөлтэй хийх нь зөв.зөв ойлгох хэрэгтэй.түүнээс биш вагон вагоноор талх мах сүү хувцас ороод ирэх юм шиг тэнэг лйдголтой байж болохгүй байраа
1 | 2 Хариулах
Зочин [103.212.116.175] 2024/12/10
Угаасаа орк монголчууд МОНГОЛ ХҮНЭЭ ямар бодож олигтой юм үйлдвэрлэдэггүй ШУНАЛЫН ТУЛАМ АШИГ ХАРСАН ГУЙЛГАЧИН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ДАМПУУРСАН Ч ЯАХАВ ДЭЭ. Харамсах зүйлгүй. ОРОСЫН КОЛОНИ ч болсон яадгийн. ОРОСУУД чадаж байна, баяр хүргэе! Казахстан, Узбекистан, Киргизстаны бараа бүтээгдэхүүн ч гоё шүү. Орж ирээсээй, Монгол улс элсэх нь зөв шүү. Юмаа хийж чаддаг хүмүүсийн атганд нь ормоор байна.
4 | 4 Хариулах
Зочин [64.119.29.243] 2024/12/10
Дотоодын үйлдвэрүүдээ нэг бодооч, ажлын байр бий болгоно, НДШ, татвар төлнө, дагаад бусад үйлдвэрлэгч, түүхий эд нийлүүлэгчидтэй харилцаж бие биенээ дэмжээд нэг барааг хийж байгаа. Төрөөс бараг ямар ч дэмжлэг байхгүй. Энэ гэрээ бол хөгжилтэй, бүтэгдээхүүн олноор үйлдвэрлэх чадвартай улсын хувьд ашигтай боловч манайх шиг бойжиж байгаа улсад маш хортой.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.160.116] 2024/12/10
Энэ гэрээг хийх ёстой шоо
2 | 3 Хариулах
Зочин [64.119.29.243] 2024/12/10
чи өндөгний аж ахуй эрхлээд хэзээ ч өөдлөхгүй яагаад гэвэл гадны бараа хямдхан учраас, өөрсдийнхөө үйлдвэржилтийг дэмжихгүй байна гэсэн үг тэгхээр яаж ДНБ өсөх юм????
1 | 0 Хариулах
Юутай ч өрсөлдөх зоригтой байх хэрэгтэй [202.55.188.122] 2024/12/10
Зүгээрээ айгаад байх хэрэггүй. Өрсөлдөөд л үзэх хэрэгтэй.үнэнтэй нүүр тулж. Дампуурах нь дампуураад сэхэх нь сэхээд.монополи хэдхэн компани л ашиг олж болохгүй.задрах ёстой.Цахилгааны төлбөрийг хүртэл нэг 2 дахин өсгөж болно шүү. Монголчуудад жоорны арга нь байгаа.нэг үeд бодвол мөнгөтэй болсон байгаа.яаж ч үнэ нэмсэн 60 70 сая мал мах сүү тарвага зурам ан агнах амьтад нь байна. Байгалын самар төрөл бүрийн жимс байна. Ядуу ядуу гэчихээд малынхаа гэдэс дотрыг голж шилж хаяж байгаа залхуу цамаан ядуу сэтгэлгээ нь л саад болж байна.
4 | 4 Хариулах
Юутай ч өрсөлдөх зоригтой байх хэрэгтэй [202.55.188.122] 2024/12/10
Нэмж хэлэхэд монголд яг үнэндээ төрөл бүрийн барааны илүүдэлтэй байна . Хаях хэцүү байх хэцүү Төрөл бүрийн үнэтэй үнэгүй брэндын,комиссын гутал хувцас нь маш их байна.илүүдэл төрөл бүрийн машин, гар утас, компютeр нь байна.
1 | 2 Хариулах
Зочин [64.119.29.243] 2024/12/10
өөрөө үйлдвэрлэл эрхэлдэггүй нэг ийм худлаа гарууд нээх эргүү эргүү юм яриад сууж байдгын, дотоодын аж ахуй эрхлэгчид өрөнд орно тэгчээд бас болоогүй монголын бүтээгдэхүүн үнэтэй, чанаргүй, хийж чадахгүй гэж гуцна төр нь гадны импортыг л дэмжээд байхад
4 | 0 Хариулах
irgen [202.126.91.244] 2024/12/10
undesnii uildverlegchid chanartai hyamd baraagaar heregleeg hangatal hol bna do,gadniihand ch uudee neesen chuluut zah zeeliin shydarga ursulduun bh heregtei de.hereglegchid songoltoo hiih bolomjtoi bh yostoi
1 | 0 Хариулах
Зочин [202.21.120.102] 2024/12/10
yoo orsuud aguulkhiin uldegdel hogoo mongolruu shakhaad duusakhnee. guril gej baakhan showuu hiij baigaa baakhan muudsan hogiin guril oruulj irsen . odoo yamar hornuud ni orj irekh yum boldoo.
3 | 3 Хариулах
Зочин [202.9.40.187] 2024/12/10
Чөлөөт зах зээлийнхээ зарчмын дагуу л явж байна. Авах үгүй нь тухайн хүний эрх
4 | 3 Хариулах
Зочин [66.181.190.154] 2024/12/10
Үхсэн баасных нь ашиг байхвээдээ
3 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/12/10
Хэзээ ч болохгүй шүү. Оросоос хол бай
4 | 4 Хариулах
Зочин [66.181.179.86] 2024/12/10
Гадаад харилцаан дээр нэг яам нь өөр юм яриад өөр яам бас тусдаа захиа бичээд байдаггүй байх шүү ноолуур жигнэсэн мах ч сайн зарагдах нь эдийн засаг маань сэргэх нь
4 | 1 Хариулах
Зочин [103.57.95.14] 2024/12/10
Манай дэлгүүрийн лангуугаар дүүрэн буурцагтай хиам, молоко, сүү зарагдаж эхлэх биз
2 | 3 Хариулах
Зочин [202.9.40.187] 2024/12/10
Одоо ч Оросын бүтээгдэхүүн зарагддаг. Улстөрчид энгийн хүмүүсийн амьдрал мэдэхгүй сэтгэгдэл бичдэг худ гарууд ямар их юм бэ
4 | 3 Хариулах
Зочин [202.21.120.102] 2024/12/10
ter hognuudiig chi l avch iddeg baikh
1 | 3 Хариулах
Зочин [202.9.40.187] 2024/12/10
Ганц би биш ээ. Манай дотоодын үйлдвэрүүд орос молоко, сүүгээр олон янзын бүтээгдэхүүн хийдэг дээ. Чи орцонд нь юу орсныг мэдэхгүй л байхгүй юу даа, жаалаа
3 | 1
MGL [103.244.158.230] 2024/12/10
manai dotoodiin uildwerlegchud bas muuhai zan gargadag shu. hudlaa unee nemdeg. hoorondoo huiwaldaad muuhai l hunuus dee manai uildwerlegchid
3 | 2 Хариулах
Зочин [103.57.95.14] 2024/12/10
Энэ гэрээнд нэгдвэл 50,000 хүн ажилгүй болж цөөн тооны наймаачидл баяжна. Олон айл гэр орлогын эх үүсвэргүй болж ганзагын наймаанд л гарах байх. Хотын утаа улам ихсэж хот өнгө зүс улам муудна. Архичид л нэмэгдэх байх
8 | 7 Хариулах
ЗОЧИН [202.131.226.197] 2024/12/10
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД ОЛОН ХҮМҮҮСИЙГ АЖЛЫН БАЙРААР ЭНЭ ОЛОН ГЭР БҮЛҮҮДИЙГ ТЭЖЭЭЖ БАЙГАА ХАНГАЖ ТАТВАР ТӨЛЖ ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД БОЛОН ХУВЬ ХҮМҮҮСЭЭС ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ ВАЛЮТЫН НӨӨЦ ХЭМНЭЖ ИМПОРТ ОРЛОХ БҮТЭЭГДХҮҮНҮҮДИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА АНУ ХҮРТЭЛ ИМПОРТЫН БАРААНД АСАР ӨНДӨР ТАТВАР НОГДУУЛЖ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ ДЭМЖИХ БОДЛОГО БАРИМТАЛЖ ЭХЭЛЖ БАЙНА
11 | 3 Хариулах
... [202.131.238.26] 2024/12/10
үндэсний үйлдвэрлэгч нэртэй луйварчдад зөндөө шулуулсан, одоо хангалттай, удахгүй гадаадын банк оруулж ирэх хэрэгтэй
5 | 5 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/10
Одоо амь амиа л бодоцгооё. Үнэтэй чанаргүй бүтээгдэхүүнийг чинь хэрэглэж та нарыг хангалттай дэмжлээ, одоо хямд үнээр гадны бүтээгдэхүүнүүдтэй өрсөлд. Үндэсний үйлдвэрлэгчид иргэдээ бодох цаг болсон. Дэлхийд байхгүй үнэтэй бүтээгдэхүүнээр олон жил сонголтгүй тулгалаа, хангалттай ч баяжлаа.
7 | 6 Хариулах
... [202.131.238.26] 2024/12/10
Яг зөв. Нөгөө гурлын үнээ нэмэхгүй гэж баахан мөнгө ачаад үнээ нэмээд, шалгаад үзсэн чинь зохиомлоор нэмсэн байгаагүй юү. Одоо шударгаар өрсөлдөх цаг нь болсон
4 | 2 Хариулах
MGL [103.244.158.230] 2024/12/10
unen shu. uildwerlegchid hussen unee bidend tulgadag. huildwerlegchidee gj orilohiin orond Mongoliin ard tumen hereglegchid ene undesnii geed baigaa uildwerlegchided her setgel hanamjtai bn we gedeg deer sanaa zowoh heregtei
3 | 2 Хариулах
Зочин [202.9.41.61] 2024/12/10
ЖАДАМБААГИЙН ЭНХБАЯРЫН ЯРИЛЦЛАГЫГ ХАРСАН. 375 НЭР ТӨРЛИЙН БАРАА ХӨНГӨЛӨЛТТЭЙ ГАРГАНА ГЭЭД ХӨӨРЧ БАЙХ ШИГ. ГЭТЭЛ БИД АЛЬ 2007 ОНООС ЕВРОПЫН ХОЛБООНД 1200 НЭР ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ ЭРХТЭЙ БАЙГАА . ТҮҮНИЙГЭЭ Ч АШИГЛАЖ ЧАДААГҮЙ БАЙХАД ЕВРАЗИЙН ХОЛБООНД НЭГДЭХ ШААРДЛАГА БАЙХГУЙ !
10 | 3 Хариулах
Зочин [202.9.40.187] 2024/12/10
Нөгөө Орос Монголд өндөр татвар тавьсанаас болж Монгол Улс нэг ч бараа Орост экспортолдоггүй гээд уйлан дуулаад байдаг хүмүүс яав, ийв
4 | 4 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/10
Хятадууд ба Хятадаас бараа зөөгчид маш их айдастай бгаа нь илэрхий байна. Made in Mongolia гсн шошготой ч хужаа бараа бүтээгдэхүүнд онцгой аюул нүүрлэлээ.
2 | 4 Хариулах
Зочин [202.9.41.61] 2024/12/10
ЖИШЭЭ НЬ : ЖҮР ҮР ХАМГИЙН ТҮРҮҮГД ДАМПУУРНА. ЕВРАЗИЙН ОРНУУДААС НАРИЙН БООВ, БЯЛУУ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТАТВАРГҮЙ ОРЖ ИРНЭ… МУУ ТАЛ НЬ ЭНЭ ! САЙН ТАЛ НЬ ЮУ ВЭ ГЭЖ ҮҮ ? САЙН ТАЛ ӨРӨӨСӨӨ БАЙХГУЙ …
6 | 4 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/10
Жүр үр өрсөлдөж чадахгүй нурвал тэр л биз дээ, олон жил өндөр үнэтэй чанаргүй кекс, кремээр хангалттай орлого оллоо шд. Одоо хэндээ гомдохов.
3 | 5 Хариулах
... [202.131.238.26] 2024/12/10
одоо яая гэхэв, үндэсний үйлдвэрлэгч нэртэй луйварчдыг биш иргэдээ болох цаг болсон
1 | 5 Хариулах
Зочин [64.119.29.243] 2024/12/10
өөрөө нэг үйлдвэрлэл эрхлэх гээд үзээрэй, НДШ, татвар, хэргэлээний зардал, дээр нь маш их шаардлага тавина маш их дарамтанд арай гэж жоохон юм үйлдвэрлэнэ. Төрөөс ямар ч дэмжлэг байхгүй, яридаг юм нь татвар нэмэх. ийм байж байж бас дээр нь хямд бараа оруулж ирнэ, зах зээлд цохигдоно. Өөрсдийн үйлдвэрлэлийг дэмжинэ гэж мөрийн хөтөлбөр зарлачихаад нөгөө тийшх араад унагах л төлөвлөгөө гаргаж ирж байгаа.Гурил татваргүй болголоо гээд таны талх хямдарсан уу????
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/10
Орох нь маш зөв. Монголын бизнесүүд одоо хөмөрсөн тогоон дотроосоо гарах цаг болсон. Чанаргүй муу нь, шинэчлэгдэж чадаагүй нь зах зээлийн жамаар алга болно биз, чадсан нь олон улсын чанартай компаниуд болон хүчирхэгжинэ, шинэ технологиуд, чадварлаг мэргэжилтнүүдээр компанийнхаа цусыг сэлбэнэ. Харин Монголдоо сонголтгүй тулгалтаар байнгын тогтмол орлого олдог Хятад бараанд том цохилт болж магадгүйг бүгд бичиж бна.
3 | 9 Хариулах
Зочин [202.9.41.61] 2024/12/10
ЧИНИЙ ЦАЛИН ОРОСЫГ ТЭЖЭЭХЭД ЗОРИУЛАГДАНА. ҮҮНИЙГ ОЙЛГОХГУЙ БОЛ АМАА ХАМХИАД СУУЖ БАЙ 😡
7 | 4 Хариулах
... [202.131.238.26] 2024/12/10
алуурчин Чинбат тэргүүтэй хулгайч нарыг тэжээснээс л дээр биз
2 | 1 Хариулах
Зочин [202.21.120.102] 2024/12/10
yaag iim humuus ukhej duusaagui baigaa uchraas mongol iim baigaad baigaa yum
1 | 1 Хариулах
ЗОЧИН [202.131.226.197] 2024/12/10
ИЙМ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ БОЛООГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ ЧАНАРТАЙ ЧАНАРГҮЙ ДАН ГАДААДЫН БАРААГААР ДҮҮРНЭ МАНАЙ УЛС ТАРИФЫН БОДЛОГО ЛАБОРАТОРИ Ч БАЙХГҮЙ ЮУ ОРУУЛЖ ИРСЭН АВЧ БАЙДАГ ИЙМ УЛС ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ
5 | 2 Хариулах
ЗОЧИН [202.131.226.197] 2024/12/10
ЯПОНТОЙ ИЙМ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ЯМАРЧ ҮР ДҮН ГАРААГҮЙ БИДНЭЭС ЮУ Ч АВАХГҮЙ БАЙГАА
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.187] 2024/12/10
Одоо Солонгостой ийм гэрээ байгуулна. Солонгос манайхаас юу ч авахгүй
0 | 1 Хариулах
Зочин [183.172.126.223] 2024/12/10
Hugjij bga buh uls oron chuluut hudaldaanii heletseer baiguulj uls ornoo hugjuuluud zugeer ybaad bna Mongold buh yum bolku sda
0 | 0 Хариулах
ЗОЧИН [202.131.226.197] 2024/12/10
ГАНТӨМӨРӨӨ БОЛИОРОЙ ЯМАР ЛОББИ ХИЙГЭЭД БАЙНА
5 | 4 Хариулах
ЗОЧИН [202.131.226.197] 2024/12/10
ИНГЭВЭЛ ГАДНЫ ХЯМД БАРАА ОРЖ ИРНЭ ДОЛЛАРЫН НӨӨФ БАЙХГҮЙ БОЛЖ ҮНДЭСНИЙ ГЭХ ҮЙЛДВЭРҮҮД ДАМПУУРЧ АЖИЛГҮЙДЭЛ АСАР ИХЭЭР БИЙ БОЛЖ ТАТВАР ТӨЛӨГЧ НАР БАЙХГҮЙ БОЛСОНООР ТӨР МӨНГӨГҮЙ БОЛЖ АРД ТҮМЭН ЯДУУРЧ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАХ АЮУЛТАЙ МАНАЙХААС МАХ Л ГАРНА БИЗ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН БАЙГУУЛААГҮЙ ИХ ХЭМЖЭЭГЭЭР МАХ ЭКСПОРТ ХИЙЖ Л БАЙГАА ТОМ ГҮРНҮҮДЭД АШИГТАЙ МАНАЙД АШИГГҮЙ
6 | 4 Хариулах
Зайлаа урвагчидаа [66.181.180.149] 2024/12/10
евроазийн холбоо гэх шиг оросын хүнсийг татваргүй оруулна гэсэн үг шүүдээ, дэлгүүрт ороод хар яг үнэндээ хэдхэн төрлийн нарийн ногооноос бусдаар бол хятад хүнс монголчууд хэрэглэдэггүй, орос хүнс дийлэнх нь байгаа, асар их нөөшлөгч хүүрийн бодис агуулсан даршилсан нөөшилсөн бүтээгдэхүүн, чихэр орлуулагч хорт хавдар үүсгэгч агуулсан чихэр шоколад печень бэлэн гоймон гээд оросын хортой бараа бүтээгдэхүүнүүд дэлгүүрүүдийн лангуугаар дүүрэн байгаа, цөөн ч гэсэн үндэсний хэдэн үйлдвэрүүд байгаа тэднийг энэ МАН-ы хулгайчууд сүйрүүлэх тухай л ярьж байна.
23 | 4 Хариулах
засссс яадийн [103.168.34.27] 2024/12/16
Евразийн бараа бүтээгдэхүүн орж ирэхээс өмнөх дүр төрхөө хар. Дүүрэн CU GS нуль чихэр шоколад Е нэмэлтүүд, малчид нь хүртэл ааруул өрөмөндөө аарцандаа гурил сахар хольж болох бүх юмыг холино ямар ч стандарт байхгүй. АПУ компани нь хүртэл хаанаас юун сүү тараг үйлдвэрлээд байгаа нь тодорхойгүй. бүх юм нь хужаа. Нээх мундаг ч байгаа юм биш.
0 | 0 Хариулах