Тайланд улсын Бангкок хотноо сурагчдын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 3-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
18 дахь удаагийн сурагчдын тивийн тэмцээнд манай улсаас зургаан насны ангилалд 48 тамирчин өрсөлдсөн юм.
Тус тэмцээний 7 насны хөвгүүдийн ангилалд оролцсон Дорноговь аймгийн "Хутагтын Мэлмий" клубийн тамирчин У.Ухаанбилэг алт, 11 насны хөвгүүдийн ангилалд "Босоо ноён" клубийн тамирчин Ц.Ананд алт, охидын 7 насны ангилалд "Гэгээн арвай" клубийн тамирчин Б.Цэлмэг мөнгөн медаль хүртэв.
Сурагчдын ААШТ өнөөдөр рапид төрлөөр, маргааш блиц ангиллаар үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!