Нийслэлийн хэмжээнд 1,128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зориулалтын техникээр авто замыг цэвэрлэж байгаа аж.
Өчигдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 635 тонн давс, 10 тонн дайрга, 57 тонн бодис цацжээ.
Одоо дүүргүүд нийт 4,876 тонн давс, 3,140 тонн бодисын нөөцтэй байна.
Тодруулбал:
Өнгөрсөн өвөл нийслэлийн зам, талбайд 5,500 орчим тонн давс, 7,000 гаруй тонн бодис хэрэглэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!