Уншиж байна ...

Ариг банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА

СУРТАЛЧИЛГАА
7 цаг 4 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

“Ариг Банк” ХХК нь тендерт оролцох сонирхолтой байгууллагуудыг ДИЖИТАЛ ПЛАТФОРМ, ИРГЭН БОЛОН БАЙГУУЛЛАГЫН ХАРИЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН ОНЛАЙН БАНКНЫ СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭЛТ-ийн ажилд Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт ирүүлэхийг урьж байна.

[Санамж: Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Хөгжүүлэгч байгууллага нь дараах ажлыг гүйцэтгэнэ:

Ажлын цар хүрээ:

Дижитал платформ, иргэн болон байгууллагын харилцагчдад зориулсан онлайн банкны систем хөгжүүлэх ажлын гүйцэтгэлийг доорх ерөнхий хэмжүүрээр хэмжинэ. Үүнд:

  • Дижитал платформын хөгжүүлэлт;
  • UI&UX дизайн;
  • Иргэд болон байгууллагад зориулсан онлайн банкны веб хувилбар;
  • Иргэд болон байгууллагад зориулсан онлайн банкны мобайл хувилбар.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон байгууллагууд доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Байгууллагын тухай танилцуулга;
  • Нийгмийн даатгалын тайлан;
  • Санхүүгийн жилийн эцсийн тайлан /сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан тайлан байх шаардлагатай/;
  • Шүүхийн тодорхойлолт;
  • Үйл ажиллагаа явуулдаг өөрийн эсхүл түрээсийн байртай байх /хаяг тодорхой байх/;
  • Хүний нөөцийн ажлын туршлагыг харуулах дэлгэрэнгүй танилцуулга /ялангуяа төслийн менежер, хөгжүүлэлтийн баг/;
  • Өмнөх ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө  ХУД, 1-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26 тоот барилга, 14-р давхар, 1401 тоот хаягт байрлах Ариг банкны төв байранд битүүмжилсэн хэлбэрээр ирүүлсэн байна.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг 2024 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минутад нээнэ.

[Санамж: Компани нь энэхүү урилгаар зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтүүдийг хүлээн авах бөгөөд ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгөхгүй болно.]

“АРИГ БАНК – ДИЖИТАЛ БАНКНЫ ГАЗАР”

Холбоо барих утасны дугаар: 88580581

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.