Уншиж байна ...

Гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд Америк тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Т.Цэлмэг, IKON.MN
5 цаг 56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн Цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцсон Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ.

Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарсан байна. Тэрбээр маргааш тус тэмцээний 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегийн аварга шалгаруулах тэмцээнд болон Финланд улсад ирэх сарын 17-23-нд болох Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм.

Б.Ганболд нь “Сочи-2014”, Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцсон, Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.

 

Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо