Уншиж байна ...
Зураг
Зураг

Биткоины үнэ анх удаа $80,000-ыг давлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт биткоины ханш анх удаа $80,000-ыг давжээ.

Дэлхийн хамгийн том крипто валютын ханш АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трампыг сонгогдсоны дараа тасралтгүй өсөж байгаа.

Оны эхнээс биткоины ханш 80 орчим хувиар өсөөд байгаа нь энэ юм.

Трампын хувьд өмнө нь биткоиныг үгүйсгэгч байсан бөгөөд нэг удаа “хий хоосон зүйл” гэж хүртэл тодорхойлж байжээ.

Харин тэрбээр сүүлийн саруудад крипто валютыг тууштай дэмжигч болон хувирсан юм.

Ингэх болсны учир нь Трамп болон түүний хүүхдүүд есдүгээр сард World Liberty Financial нэртэй крипто валютын шинэ бизнес эхлүүлсэнтэй холбоотой гэдэг.

Есдүгээр сарын 16-нд нээлтэд нь оролцохдоо Трамп “Энэ бол цоо шинэ бөгөөд өсөж байгаа салбар. Би ирээдүйд нь итгэж байна” гэж хэлж байжээ.

Эсрэгээрээ Байдены засаг захиргаа криптод харьцангуй хатуу хандаж байсан юм.

Бас крипто салбарын томоохон дэмжигчдийн нэг Илон Маск энэ сонгуулиар Трампыг ивээн тэтгэсэн нь үүнд нөлөөлсөн байх магадлалтай байна.

Маскийн хамгийн их дэмждэг коин болох Dogecoin-ий ханш Трампыг ялснаас хойш 20 гаруй хувиар өсөөд байгаа юм.

 

Эх сурвалж: CNN