Уншиж байна ...

Маргааш зах, худалдааны төвүүд ердийн хуваарийн дагуу ажиллана

Б.Манлай
2024 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Их эзэн Чингис хааны төрсөн өдөр тохиож буй.

Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд гаргасан байдаг.

“Монгол бахархлын өдөр”-өөр зах, худалдааны төвүүд ердийн хуваарийн ажиллана гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Өөрөөр хэлбэл бүх нийтийн амралтын өдөр нь Бямба гарагт тохиож байгаа тул зах, худалдааны төвүүд амрахгүй юм байна.