Манай улсад харааны бэрхшээлтэй 12,053 иргэн байгаагийн 2,048 нь хөдөлмөр эрхэлж байна
Жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, мөн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гарагийг "Олон улсын хараа хамгаалах өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.
Харааны бэрхшээлтэй иргэдийн 30 орчим хувь нь Улаанбаатар хотын харьяалалтай бөгөөд 17 орчим хувь буюу 2,048 иргэн нь ажил хөдөлмөр эрхэлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилга, байгууламж, зам талбайн хүртээмжийг сайжруулахад илүү анхаарч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ГБХНХЯ)-наас боловсруулж байна.
Орчны болоод хандлагын саад тотгорыг арилгаж, хүн бүр сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмдээ бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох тэгш эрх, боломжийг хамтдаа бий болгоё.
Эх сурвалж: ГБХНХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
