Уншиж байна ...

Хоёр айлд хийн бойлер үнэгүй суурилуулж өгнө

СУРТАЛЧИЛГАА
6 минутын өмнө
Сурталчилгаа

Монголын шингэрүүлсэн нефтийн хийн салбарт анхдагч “Юнигаз” ХХК-ийн 20 жилийн ойн түүхэн мөч өдгөө тохиож байна. “Петровис” групп, Японы “Газ ван” группийн хөрөнгө оруулалттай “Юнигаз” ХХК автомашин хийгээр цэнэглэх станц, ахуйн хэрэглээний хийн хангамж, хийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар 20 жилийг үдэж буй бөгөөд дэлхийн дэвшилтэт технологийг Япон нөү-хаугаар Монголдоо нэвтрүүлж нутагшуулан амжилттай ажиллаж байна.

зураг
 

“Юнигаз” ХХК ойн хүрээндээ “ЗӨВ ХИЙН ХАЛААЛТ” төслийг санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд агаар, орчны чанарыг дээшлүүлэх байгальд ээлтэй нийгмийн хариуцлагын үйлс бүтээхээр гэр хороолол, зуслангийн бүсэд амьдарч буй айл өрхөөс техникийн шаардлага хангасан 2 айлыг сонгон, халаалт, хэрэглээний халуун усыг нэг дор шийдсэн, Солонгосын Навиен брэндийн хийн бойлерыг цогцоор нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суурилуулж өгөхөөр боллоо.

зураг
 

Түүнчлэн төвийн дулаан хангамжид холбогдоогүй 20 аж ахуй нэгжид Навиен брэндийн хийн бойлерын каскад системийг 20%-ийн хөнгөлөлттэй үнээр угсарч суурилуулан, хүлээлгэн өгнө.  

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах ба 2024 оны 10-р сарын 15 хүртэл айл өрх, албан байгууллагын хүсэлтийг онлайнаар хүлээн авч, байшин, барилга байгууламж нь техникийн шаардлага хангасан эсэхийг шалгасны дараа 2-р шатанд тэнцсэн оролцогчдыг 11-р сарын 1-ний өдөр олон нийтэд зарлан, Батламж гардуулна.

Хийн бойлерын систем ҮНЭГҮЙ тавиулахыг хүсэж буй айл өрх ЭНЭ холбоосоор дамжин хүсэлтээ илгээнэ үү.

Хийн бойлерын систем 20%-ийн хөнгөлөлттэй үнээр суурилуулахыг хүсэж буй ААН байгууллага ЭНЭ холбоост хандан хүсэлтээ илгээнэ үү.

Навиен хийн бойлерын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД хандан авна уу.

Хийн угсралт суурилуулалт хэрхэн явагддаг ажлын дарааллын талаарх мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

“ЗӨВ ХИЙН ХАЛААЛТ” төслийн талаар 99062812 утаснаас лавлах боломжтой.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.