Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Парис 2024 олимпын наадамд зориулан гаргасан маркийн нээлт болно

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлал өнөөдөр эхэлнэ. 

Улаанбаатар, Шангрила зочид буудал, хүлээн авалтын танхим

09:00 цагт REPRO TALK 2024 “Regenerative Medical Center” үр шилжүүлэн суулгах төвөөс хоёр жил тутамд зохион байгуулдаг нөхөн үржихүй, эх барих, эмэгтэйчүүд болон үргүйдлийн олон улсын ээлжит хурал гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

НҮБ-ын байранд

09:00-13:00 цагт НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-тад оролцох Монгол Улсын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго” Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

Яармагийн Хангарди ордны 1 давхрын Хүндэтгэлийн танхимд

10:00 цагт Хотын дарга Х.Нямбаатар Батарейн станц байгуулах гэрээнд гарын үсэг зурна. 

Барилгачдын талбайд

10:00 цагт Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан "Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах ёслол"-ын ажиллагаагаа болно. 

Монголын Таеквондогийн холбооны байранд

10:30 цагт Паралимпын алтан медалийн эзэн У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно. 

Олимпын хороонд

11:00 цагт Парис 2024 олимпын наадамд зориулан гаргасан маркний нээлт болно. Энэ үеэр олимпод орсон баг тамирчид ирнэ. 

Төрийн ордонд

15:00 цагт Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.