Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-ий сорилго тэмцээн зохион байгуулагдана

ikon.mn
2024 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Спортын Төв Ордонд

10:30 цагт Чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-ий сорилго тэмцээн болно.

Боловсролын яаманд

10:30 цагт Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгнө.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөрт зориулж “Монреалын протокол”-ын үйл хэргийг дэмжиж буй талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Озоны үндэсний албанаас мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Тоглоомын талбайгаа аварцгаая” санаачилгын хүрээнд хийгдсэн ажлууд болон бусад асуудлын талаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч С.Баярмагнай хэвлэлийн хурал зохион байгуулна.

"СИТИ" их сургуульд

11:40 цагт Тус сургуулийн дэргэдэх Монголын хамгийн анхны гоо зүйн залгамал хиймэл эд эрхтний протезын лабораторийн нээлт болно.