ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батсайхан: Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автаад байна

ikon.mn
2024 оны 9 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхантай ярилцлаа. 

-Хан-Уул дүүргийн тухайд хөрсний ус, үерийн эрсдэл иргэдийн түгшүүрийг төрүүлж байна. Үүн дээр та бүхэнд ямар судалгаа байдаг вэ?

-Үүн дээр хоёр асуудал байгааг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, үер усны асуудал. Улаанбаатар хотод үерийн ус зайлуулах байгууламж дутагдалтай байна. Нийслэлийг зорьж суурьших хүн амын урсгал хурдацтай нэмэгдэхийн хэрээр үер усны байгууламжуудыг төлөвлөж, бүтээн байгуулах ажлыг шуурхайлах шаардлага тулгарч байгаа. Үүнд дүүрэг, нийслэл анхаараад ажиллаж байна. Нөгөөх нь хөрсний усны асуудал. Бороо хур элбэгшиж, голын усны түвшин нэмэгдсэнээр хөрсний ус дээшилдэг. Манай дүүргийн тухайд 7 хорооны 18 байршилд нэр бүхий орон сууцны хорооллуудад хөрсний усны асуудал хөндөгдөж байна.   

-Барилгын зоорийн болон В1 давхарт хөрсний ус шүүрч байгаа нь юутай холбоотой вэ? 

-Би хэдхэн хоногийн өмнө яг энэ асуудлаар газар дээр нь очиж танилцаад, иргэдийн гомдол саналыг сонсоод явсан. Ерөөсөө л энэ бол цэвэр технологийн алдаа. Нэг байршилд баригдсан хоёр барилгын нэгнээс нь хөрсний ус ундраад, нөгөөх нь зүгээр байдаг. Энэ бол барилгын компани стандарт нормоо зөрчсөн, технологийн алдаа гаргасан, хяналт шалгалт дутуу тавигдсан, туршлага дутсан асуудал юм. Хөрсний устай холбоотой гомдол, дуудлага бүр дээр мэргэжлийн байгууллагууд очиж ажиллаж байна. Гэхдээ байнга ус шавхаад байна гэж байхгүй. Цаашлаад ийм байдал удаан үргэлжилбэл барилгын насжилтад нөлөөлнө. 

-Шийдэх боломж бий юу?

-Мэргэжлийн хүний хувьд инженерийн шийдлүүдийг судалж байсан. Шийдэх технологиуд бий. Дэлхийн улс орнууд далай дээр байшин барьж, гүүр тавьж байхад манайд хөрсний ус нэвчилтийг шийдэхэд хэцүү биш. Хөрсний ус шүүрсэн бүх барилгын асуудлыг шийдэж, шүүрэлтийг зогсоох ёстой. Үүнд онцгой анхаарна. Наад барилга чинь хувийн өмч болсон гээд иргэнээ хаяж болохгүй. 

-Та компани технологийн алдаа гаргасан гээд шууд хэлчихлээ. Асуудал тарьсан компаниудыг хэрхэх вэ?

-Хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд холбогдох дүгнэлт, хяналт шалгалтаа хийнэ. Миний хувьд байнга шахаж шаардаж, үр дүн гартал явна. Явах ч үүрэгтэй хүн. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрөөс бүхнийг хянах ёстой гээд нүсэр аппарат ажиллаад байх төвөгтэй. Зардал мөнгө нь яах билээ. Бас төр данхайж, шат дамжлага нэмэгдэх тусам хүнд суртал, авлигын асуудал дагаж босож ирдэг. Тиймээс асуудлыг олон талаас нь нягталж ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр арматур боож байгаа ажилтан, мужаан, барилгын инженер, удирдлагууд ямар хариуцлага үүрч байгаагаа ойлгож, стандарт, дүрэм журмыг ягштал баримтлаад явчихвал болох зүйл. Эдгээр байранд хүн амьдарч, хүүхдүүд өсөн бойжиж байна. Маш хариуцлагатай, хяналттай ажиллах ёстой гэх сэтгэл зүрх чухал. Хоёрдугаарт, тэртээ тэргүй чанаргүй компаниуд зах зээлийн зарчмаар шигшигдэнэ. Өрсөлдөөн дундаас иргэд чанартайг нь сонгоно.

Нөгөө талаас иргэд орон сууц, барилга худалдах авахдаа маш сайн хянаж шалгах мэдлэг туршлагатай байх ёстой. Олон зуун саяар яригдах эд хөрөнгө шүү дээ. Хэчнээн сайн байршилтай байлаа гээд чанаргүй бол өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, боломжийг үгүй хийх эрсдэлтэй. Энэ болгон чинь явсаар байгаад чанаргүй гүйцэтгэлтэй компаниудыг зах зээлийн жамаар солигдоно.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дуурсах [139.5.217.122] 2024/9/19
БЗД Санрайс,Чухаг усанд автсан
0 | 0 Хариулах
Enkhee [122.201.31.125] 2024/9/18
Yg Ali bairnuud gedgiig IL tod bolgoochee, ur zeel tavin baij avj baigaa engiin ard irgedee dahin hohiroosoor baih uu,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.38] 2024/9/18
угаасаа стадион хавь төмөр замаас урагшаа баригдсан барилгууд тухайн үел хуурайшилт ихтэй бсан усны хөрсний судалгаа муж хийж өндөр барилга барьсан их цэвдэгтэй газрууд бсан .оросууд судлаад өндөр барилга барьж болохгүй гэсэн зөрчөөд ёстой мөнгө улаан гэгчээр чадах чадахгүй хүмүүс барилга барьсан шүү.одоо өндөр үнээр авахд бга чваандаа суулт хийгээд цуураад ирхээр авах хүн олдохгүй . стандартаар манайд өндөр байшин барих боломжгүй .технологи шаардлагаар баривал маш том хөрсний ус зайлуулах стандарт барьж барих бсан хэзээ ч тэгж бариагүй .
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.203] 2024/9/17
Хан уулын барилгууд усанд орно үнэгүй болно бодит үнэн
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.155] 2024/9/16
Социалмын үeд 120 мянгат,оргил рашаан сувиллаас хойшоо кинг таурын тэр хэсэг усны ундарга байсан газар....дөлгөөн нуур орчим...намагтай 5м ухахад ус гардаг байсан штээ соц нийгэмийн үёд.....
0 | 1 Хариулах
Х [103.212.116.46] 2024/9/21
Дөлгөөн нуурын тэндхийн хуучны орон сууцнуудын подваль усанд автдагүйн инженерийн шийдэл зөв байсныг ингээд цаг хугацаа үнэлээд өгчихлөө.
0 | 0 Хариулах
MGL [66.181.191.68] 2024/9/16
Zov l yum yarij baina^ Tsaashid ankhaarah heregtei
2 | 0 Хариулах
Иргэн [103.57.95.9] 2024/9/16
Чанаргүй баригдсан барилгуудын үнэ андашгүй дээ!!! Аль эртнээс зарна үрэнэ гэсэн зар дуусдаггүй!!!
1 | 0 Хариулах
Зочин. [202.126.88.183] 2024/9/16
Харах царайнаасаа л хулхи нөхөр байна даа. Одоо чамайг ч сонгоно гэж байхгүй ээ хө.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.70] 2024/9/17
Ажлаа сайн хийдэг дарга
0 | 1 Хариулах
Би мэднэ [203.91.115.41] 2024/9/17
Ёстой хулхи, барьцгүй худалч нөхөр
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.183] 2024/9/16
Хамгийн гол нь тэр барилгыг барьсан компаниас хохирлыг барагдуул. Тэд хаа сайгүй ийм стандарт бус барилга барьж иргэдийг хохироож байна.
2 | 0 Хариулах
МАНын [202.126.91.171] 2024/9/16
Хоёр ч эхнэрээс салаад амжсан Г.Батсайхан ХУД-т 8 жил тасралтгүй хурлын даргаар ажиллаж байна. Түүний хувьд дүүрэгтээ дорвитой хийсэн ажилгүй ч НИТХ-д сонгогдохоор бэлтгэлээ базааж буй.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.55] 2024/9/16
Яг аль байрууд гэдгээ олон нийтэд ил болгоо нэг нь зарж нөгөө нь худалдан авч олон хүн хохирч бгаашдээ иргэд хохирч л байг уу нөхөөр
7 | 0 Хариулах
Зочин [211.36.131.248] 2024/9/16
Энэ тэнэг үнэн үг хэлчихлээ та нар надыг сонгоод үг би нарын төлөө хэзээч явахгүй гээд энэ новшнуудыг бүгдийг нь цаазаар ав дараа нь монгол улс хөгжинө юу үнэн энэ үнэн
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.72] 2024/9/16
Дугарвал дургасан шиг наад ард түмнийг хохироогоод байгаа барилга байгууламж, компаниудаа ил тод зарлаж байх ёстой бас ямар арга хэмжээ авснаа иргэж ил тод мэдэгдэж байлдаа.эргүү юм шиг та нар эргээд далд орчихгүй шиг байлдаа.
2 | 0 Хариулах
Зочин [77.119.208.254] 2024/9/16
Bulagiin ehnd barisan ym bishvv...?
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.129] 2024/9/16
Яриаг нь сонсоод үзээрэй. Архи уусаар байгаад хэл нь мэдээгүй болчихсон бна лээ 🤦
2 | 2 Хариулах
Иргэн [202.126.90.210] 2024/9/16
Батсайханыг архи ууж байхыг сүүлийн 20 жил харж байсангүй, мэдэх нэг нь мэднээ...
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.70] 2024/9/17
Архи уудаггүй хүн шүү худлаа бүү ярь
0 | 0 Хариулах
Z [202.9.40.236] 2024/9/16
Юуг сэнч лалар юм чанаргүй компанууд нь барилгаа барисааарл ашиг олоод зайлна гэж
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.12] 2024/9/16
King Tower gej MAN avilgalch Nyamdavaagiin bairnuud shuu
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.191] 2024/9/16
Батсайхаан, өнгөрсөн 4 жилд энэ асуудлыг шийдэх боломж байлаа. Одоо сонгуулийн хугацаа чинь дуусаж байхад худлаа гонгиноод яахавдээ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.178.56] 2024/9/16
хурдтай хариуцлага ярих хэрэгтэй, байр бүр нь асуудалтай байна
2 | 0 Хариулах
Зочин [106.133.42.177] 2024/9/16
Зоорийн давхрын гадна ханын болон суурь шалнаас орж ирэх усыг ус тусгаарлах материалаар анхнаасаа хийж хамгаалах ёстой. Манай барилгын зураг төсөл зохиож буй болон гүйцэтгэж буй компаниуд ямар ч мэдлэггүй.
3 | 0 Хариулах
Зочин [202.70.37.177] 2024/9/16
Орон нутгийн сонгууль ирж байж дүүргийнхээ ИТХ-ын даргын царайг хардаг юм байна
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.191] 2024/9/16
Пээ ийм гар бдыму нээрэн
3 | 0 Хариулах
Зочин [103.212.119.70] 2024/9/17
Хан уулынхан батсайхан даргаа бүгд таньдаг шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.191] 2024/9/16
Хурдын хэдэн байр л биздээ
6 | 0 Хариулах