Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Степ Голд” ХХК Богдхан уулын доройтсон ойг нөхөн сэргээж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэгч “Степ Голд” компани Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн билээ. Энэ хүрээнд нийслэлчүүдийн амралт, аялал зугаалгын гол чиглэл болсон Богдхан уулын доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор Баруун Залаатын аманд 50 мянган мод тарьж, гурван жилийн турш арчилж, ургуулах ажлыг эхлүүлсэн.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон бусад албаны хүн Богдхан ууланд очиж, “Степ Голд” компанийн мод тариалсан талбайгаар зочиллоо. Энэ үед мод ургалт, арчилгаа тордолт стандартын дагуу хэвийн явагдаж байна гэж дүгнэсэн юм.

Монгол орны нийт нутгийн 11.89 хувь нь ой. Харьцангуй ойн сан багатайд тооцогддог. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр ойн нөөц, чанар өөрчлөгдөх болсон. Улмаар үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126 мянган га ойн сан доройтолд орно гэсэн судалгаа гарчээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь одоо байгаа доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдэл эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газарт ногоон байгууламж нэмэгдүүлэх гэсэн гурван гол зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа.

“Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдсэн уул уурхайн 21 компани нийт 608 сая мод тарих амлалт өгсөн. Судалгаа үндэслэлтэйгээр мод тарих байршлуудаа тогтоож, санхүүжилтээ өөрсдөө шийдэх замаар албан ёсоор бүртгэгдсэн 452 мод үржүүлгийн байршлаас сонгож тариалалт хийх юм.

“Степ Голд” компанийн хувьд Богдхан уулаас гадна Дорнод, Баянхонгор аймгийн сумдад хамгаалалтын ойн зурвасыг агро ойтой хослуулан байгуулахаар төлөвлөснөөс гадна тухайн нутгийн доройтсон ойн нөхөн сэргээлт, Хэрлэн голын сав газрын татмын ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр ойжуулах, мод тарьж ургуулах ажлуудыг хэрэгжүүлэх юм.

Г.Мөнхжин: "Степ Голд" ХХК мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн ажилд туршлагатай

"Степ Голд" ХХК-ын Байгаль орчны менежер Г.Мөнхжин "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд манай компани 10 сая мод 10 жилийн хугацаанд тарьж, ургуулах амлалт өгсөн. Энэ Богдхан уулын Баруун болон Зүүн Залаатын аманд нийт 50 мянган мод тарих ажлыг гүйцэтгэсэн. 

Энэхүү шилмүүст болон навчит моднууд гурван жилийн хугацаанд байгальд дасан зохицдог. Энэ хугацаанд бид арчилгааг нь хариуцах бөгөөд гурван жилийн дараа иж бүрэн усалгааны системтэй, хамгаалалтын зориулалт бүхий хашаатай 50 мянган мод бүхий талбайг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэж өгнө.

Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрлах "Алтан Цагаан Овоо" төсөл эхлэхэд бид туршилтын мод үржүүлгийн талбай бэлдсэн. Одоо зургаа дахь жилдээ уурхайн талбайд мод тарих, үржүүлэх ажлуудыг хийж байна. Мод үржүүлэг, нөхөн сэргээлт дээр бид туршлагатай хамт олон” гэж ярилаа. 

Б.Өсөхбаяр: моднууд стандартынхаа дагуу ургаж байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойн газрын ойжуулагч, нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяр "Энд тарьж буй моднууд стандартынхаа дагуу ургаж байна. Мод тарих ажлыг хариуцаж буй "Ногоон Хаш" компани нь туршлагатай хамт олон. Тиймээс энэ намартаа төлөвлөсөн ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

Бидний зүгээс тавьж буй гол шаардлага бол мод тарихдаа технологийн дагуу зөв ойжуулахыг уриалж буй. Богдхан ууланд байгалиасаа ургаж буй модыг түлхүү тарих ёстой. Энд шинэс, гацуур, хуш, нарс, хус зэрэг олон төрлийн мод ургадаг. Гэтэл зарим аж ахуйн нэгж хамгийн хурдан, амар ургадгаар нь хайлаас юм уу, улиас тариад байгаа тал ажиглагдаж байна.

Ингэж тарьсан мод ой болох юм бол гаднах үзэмжээсээ таагүй харагдана. Мөн Богдхан ууланд ургаж буй модны 75 хувь нь шинэс мод байдаг. Тиймээс ойжуулалтаа ажиглаж байгаад нэг төрлийн мод тарих бус олон төрлийн мод тарьсан нь илүү өгөөжтэй" гэв.

Н.Бүтэнсайн: Богдхан ууланд мод тариалах ажилд “Степ Голд” компани маш идэвхтэй оролцож байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Богдхан уулын дархан цаазат газрын судалгаа, шинжилгээ, байгалийн нөөц мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Н.Бүтэнсайн "Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт мод тарих гэрээг БОАЖ-ын сайдын 2022 оны А333 дугаар тогтоолоор батлагдсан загварын дагуу иргэн, аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хянаж байна.

Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт мод тарихаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БОАЖ-ын сайдын хамтарсан санамж бичгийн хүрээнд томоохон уул уурхайн 21 компани  50 мянга ба түүнээс дээш мод тарих амлалт өгсөн байдаг. Энэ хүрээнд одоогийн байдлаар 11 уул уурхай гэрээний дагуу мод тарих ажилдаа орсон. Энэ ажилд хамгийн түрүүнд идэвхтэй оролцож буй компанийн нэг нь "Степ Голд" ХХК юм. Хотын иргэдийн хувьд амрах, зугаалах гол цэг нь Богдхан уул. Тиймээс энэ уулыг ойжуулах ажил нь их чухал юм" хэмээлээ.

“Степ Голд” нь олон нийтэд нээлттэй хувьцаат компани бөгөөд уул уурхайн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд Монгол Улсад байгуулагдаж, 2018 онд Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид олон нийтэд хувьцаагаа амжилттай гаргасан анхны Монгол компани болсон юм.

Дорнод аймаг дахь Алтан Цагаан Овоо төсөл дээр 350 гаруй хүн ажиллаж байгаагийн 99% нь монголчууд. Тэр дундаа 75% нь орон нутгийн иргэд юм. Ханган нийлүүлэгчид нь 100% монгол компаниуд.

“Степ Голд” компани нь орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, 2017 оноос хойш давхардсан тоогоор орон нутгийн 1,740 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна. Компани 2023 онд Байгаль орчин, нийгэм, засаглалын тайлангаа олон улсын стандартад нийцүүлэн сайн дурын үндсэн дээр гаргасан нь шинэ жишиг болсон.

ФОТО 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг