Уншиж байна ...

Нигери улсад шоронгийн хана үерийн усанд нурсны улмаас 300 орчим хоригдол оргожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Нигери улсын зүүн хойд бүсийн Майдугури хотын ойролцоох шоронгийн хана үерийн усанд нурахад 281 хоригдол оргосныг тус улсын эрх баригчид Ням гарагт зарлажээ.

Тэднээс ердөө долоон хоригдлыг аюулаас хамгаалах албаныхан барьсан тухай Нигерийн Засан Хүмүүжүүлэх Газрын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Умар Абубакар мэдээлсэн байна.

Борно мужийн төв Майдугури хотод өнгөрсөн долоо хоногийн эхээр сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тохиогоогүй хүчтэй үер буусан юм.

зураг
 

Төрийн өмчит амьтны хүрээлэн үерийн усанд автсаны улмаас матар, могой зэрэг амьтад хотын гудамжаар тарсан байна.

Энэ удаагийн үерт нийтдээ 30 орчим хүний амь үрэгдэж, хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Шоронгоос оргосон хоригдлуудыг эрэн сурвалжлах ажил Нигери даяар үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Reuters