16:24 2024/08/23
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилгын гадна фасад болон гараашны дээврийн хэсэг шатаж байсныг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоож, 16:07 цагт бүрэн унтраалаа гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас/НОБГ/ мэдээллээ.
16:03 2024/08/23
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр томоохон гал түймэр гарсан байна.
Энэ талаар ОБЕГ-аас "Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Зайсан дахь "Шамбала" хотхонд барилгын гадна талын фасад шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 15:31 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна" гэж мэдээллээ.
Нийслэлийн Онцгой Байдлын Газар: Барилгын гадна фасад болон гараашны дээврийн хэсэг шатаж байсан. Нэмэлтээр 15:37 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, авто механик шаттайгаар ажиллаж байна.
Гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоосон, бүрэн унтраана.
16:24 2024/08/23
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилгын гадна фасад болон гараашны дээврийн хэсэг шатаж байсныг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоож, 16:07 цагт бүрэн унтраалаа гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас/НОБГ/ мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
|