Үүргэвчээ үүрээд л харсан зүгтээ аялах сан гэж та хүсдэг үү? Эсвэл нарийн төлөвлөж, хамгийн гоё чиглэл рүү хайртай дотны хүнтэйгээ хамт аялан дурсамжаа мөнхлөх нь гоё уу? Бид сайхан аяллын дараа ертөнцийг шинээр танин мэдэрч, амьдралын хуудсаа шинээр нээн, хамгийн гайхалтай дурсамжаа аяллын үеэр олж авдаг шүү дээ.
Аялах дуртай, шинэхэн адал явдлынхаа эрэлд гарахаар зэхэн суугаа танд Монголд анх удаа зарлагдаад буй Шишиуан Банна хүрэх 7 өдөр 6 шөнийн хамгийн онцгой аяллыг танилцуулъя. Аялал бүхэн өөр өөрийн мэдрэмжээр хөглөгдөн бидний сэтгэлд үлддэг. Шинээр танин нээх адал явдлаасаа бид юу юу мэдэрч чадна гээч?
Амьдралын нэгэн хэвийн өдрүүдээс зугтан гарч Нарниагийн хаалгыг татан орж, Алисагийн туулайн нүх рүү өнгийх мэт шинэ сэргэг мэдрэмж авахыг хүсэж байна уу? Тэгвэл Хятадын Юньнань мужид байрлах Шишуан Банна танд яг л тийм мэдрэмжийг төрүүлэх болно. Үүлс шүргэм өндөр модод, эргэн тойрон ой хөвч, цэнгэг нуураар хүрээлүүлсэн байгалийн гоо үзэсгэлэн яг л кинон дотор орсон мэт байгаа биз?
2001 онд “People’s Daily” хэвлэлд Юньнань мужийн Фушиан нуурын гүнд пирамид хэлбэртэй эртний хотын туурь нуугдан буй тухай мэдээлж байжээ. Археологичид одоо ч нуурын гүнийг судалсаар байгаа бөгөөд нуурын гүн дэх эртний олдворууд мөстлөгийн өмнөх үед хамаарахыг тогтоож, эртний газар хөдлөлтөөс өмнө нуур үнэндээ Юньнань мужийн алдагдсан хот байсныг таамаглаад буй. Гайхалтай байгаа биз?
Фушиан нуур нь Хятадын хоёр дахь хамгийн гүн нуур бөгөөд нууцлаг түүх, хараа булаам уудам үзэмжээрээ адал явдал эрэлхийлэгчдийн анхаарлыг татсаар байна. Шишуан Баннад Фушианаас гадна Эрхай, Диачин, Жинхай зэрэг сэтгэл сэргээм уудам үзэсгэлэнт нуурууд ч цөөнгүй бий.
Шишуан Баннагийн уугуул иргэд болох Дай үндэстэн нь шинэ жилийн баяраа усан наадмаар тэмдэглэдгийг та мэдэх үү? Сонирхолтой байгаа биз? Ус цацах наадмаар уугуул иргэд уламжлалт соёлын өв бүхий тусгай үзүүлбэрээ үзүүлж, цуглан хурсан хэн бүхэн хамтдаа хөөр баяртайгаар шинэ оныг угтан хөгжилдөнө. Шишуан Баннагийн ус цацах наадам нь дэлхийн хамгийн том олон улсын наадам болон өргөжөөд буй.
Шишуан Баннагийн цэцэрлэгт хүрээлэн нь “Ургамлын хаант улс” гэгддэг халуун орны төрөл бүрийн гоо үзэмжит ургамал цэцэгсийг цогцлоосон газар юм. Энд биднийг 13 мянга гаруй төрөл зүйлийн ургамал бүхий ногоон байгаль, зүйл бүрийн цэцэгс, үлэмж том ой модод угтана. Байгалийн сайхныг бие сэтгэлээрээ мэдрэхийн зэрэгцээ улаан панда, хирс, зүүн өмнөд азийн гиббон мич, ховор зүйлийн могойн үзүүлбэр зэрэг нэн содон амьтдыг нүдээр үзэж ч болно.
“Нэг аяга час хийсэн цай сулхан 20 аяганаас дээр” гэдэг. Сайхан цайг таашаан уухад сэтгэл тайтгарч, их хотын стресс ядаргаа хоромхон зуур л мартагдах болно. Цайны өлгий нутаг Хятадын Пуиар муж нь хэдэн зуун жилийн өвөрмөц цайны соёлоороо дэлхийд гайхагддаг. Хятадын хамгийн сайн таван цайны нэг төрөл нь зөвхөн энд ургадаг учраас тэр биз. Нэг сайхан аялал ч сулхан 20 аяллаас дээр биш гэж үү?
Шишуан Баннад хүний гараар бүтсэн өөр нэгэн ертөнц бий нь Зэрлэг зааны хөндий юм. Намхан уулс, уужим хөндий хавцал, сүлжилдэх гол горхи, өтгөн ой шугуй дунд нутгийн иргэд баяр хөөртэй, элбэг хангалуун аж төрнө. Мөнх ногоон өргөн навчит ой нь нийт газар нутгийн 96 хувийг хамарна гээд л та төсөөл дөө?
Өндөр том ой шугуйн дунд 300 метр урт дүүжин шат байрлах бөгөөд өндөр модон дээр саатан тухлах буудлууд ч бий. 300 гаруй зэрлэг заан энд нутаглах бөгөөд Зааны сургуулийн 16 заан онцгой содон үзүүлбэрээр нүд баясгаж, сэтгэл хөдөлгөнө.
“Дэлхийг өөрчлөхийг хүсвэл харах өнцгөө өөрчил” гэх үгийг та санаж байна уу? Бид хайрцгаасаа гарч, аялалд явах үедээ орчлон ертөнцийн өөр нэгэн хязгаараас огт өөр харах өнцгийг олж авдаг. Бидний зорьж буй Шишуан Банна нь 13 үндэстэн ястны өлгий нутаг бөгөөд хүн амынх нь 30 хувийг Дай үндэстэн эзэлдэг нь өөр соёлтой танилцан мэдрэх ховор тохиол юм. Тайланд, Вьетнам, Мьянмар, Лаос зэрэг оронд Дай үндэстнүүд бий. Дай ботаник цэцэрлэгт хүрээлэн таны аяллын гэрэл зургуудыг бүр ч үзэмж төгөлдөржүүлэх болно. 500 гаруй жилийн түүхт Дай тосгонд 200 гаруй сүм байрлахаас хамгийн том нь “Дай Хааны сүм” бөгөөд үндэстний эрхэмлэн дээдэлдэг сүсэг бишрэлийн төв юм.
Амьдралдаа хэзээ ч харна гэж бодоогүй газраа очиж, уулзана гэж төсөөлөөгүй хүмүүстэй танилцаж, мэдэрнэ гэж мэдээгүй зүйлсээ мэдрэх нь л аяллыг амттай болгодоггүй гэж үү?
Ёстой л ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг ч олж болох зах биднийг таныг хүлээж байна. Шишуан Баннад байрлах Гаожуан шөнийн зах нь улсдаа төдийгүй дэлхийд томд тооцогдох худалдааны төв юм. Нутгийн өвөрмөц идээ ундаанаас хүртэн, хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг хямд төсөр үнээр авах боломжтой. Хамгийн гоё нь бүхэл шөнийн турш дотны хүнтэйгээ, ганцаараа ч аялал жуулчлалын нарийн цэг болон хөгжсөн төвөөр хэрэн хэсэх ч зугаатай даа? Хятадын бусад захуудаас ялгаатай нь хүний хөлд дарагдахаас айлгүй уудам өргөн чөлөө ихтэй нь аялахад бүр ч таатай.
Сайхан аяллыг нутгийн амтат идээ унд бүр ч амт оруулдаг. Зөвхөн Шишуан Баннад л амтлан таашааж болох өвөрмөц содон орц найрлагууд бий. Ховор содон байгалийн халуун ногоогоор амталсан олон төрлийн махан зууш “дуо шэн”, усанд ургуулан нарийн аргаар боловсруулсан шарсан “чин тай”, улаан лоолийн өвөрмөц амтат “нан ми” зэрэг нутгийн жор бүхий идээ унд хамгийн алдартай.
Бидний Шишуан Баннагаас мэдрэх мэдрэмжүүд үүгээр дуусахгүй. 1994 онд Шишуан Баннагийн улсын зэрэглэлтэй дархан цаазат газрыг аялал жуулчлалын бүс болгосноор өдгөө ийнхүү жилдээ 770 мянган жуулчин хүлээн авдаг, аялагчдын хамгийн ихээр таашаан зорьдог чиглэл болоод байна.
Энэ бүх мэдрэмжээр дүүрэн цоо шинэ аялалд гарах уу? “Амин Трэвел” компани Монголд анх удаа Улаанбаатараас Шишуан Баннаг зорих 7 өдөр 6 шөнийн аяллын хөтөлбөрийг зарлалаа. Адал явдал, амар амгалан, амт мэдрэмжүүдээр дүүрэн аялал таныг хүлээж байна. Та бэлэн үү?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!