Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний долоон сард 26,775 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагджээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн даатгалын орлого, хамрагдалтын статистик мэдээллийг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас танилцууллаа. 

Энэ оны I-VII сарын байдлаар 26,775 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна. 

Улсын хэмжээнд 2024 онд эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлөх 59,317 оюутан байна. Эхний долоон сарын байдлаар 45.1 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй билээ. 

Эрүүл мэндийн даатгалын 2024 оны шимтгэлийн хувь хэмжээ:

Оюутан суралцагч сард 6,600 төгрөг, жилд 79,200 төгрөгийг төлнө. 

Оюутан, залуус эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2,500 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой билээ.