Уншиж байна ...

ПАРИС 2024: Д.Отгонжаргал хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ч.Ганбат

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд дэлхийн хошой мөнгө (2022, 2023), нэг хүрэл (2021) медальтай Д.Отгонжаргал зодоглож буй.

Тэрбээр эхний даваанд Италийн Эммануэла Луиззатай оноолт таарсан. Энэ жинд барилдах байсан Хойд Солонгосын тамирчин тодорхой шалтгааны улмаас хасагдсан юм. Түүнийг орлохоор итали тамирчин олимпын дэвжээнд гарах болсон ч жиндээ ороогүй тул хасагдсан байна. 

Шөвгийн наймд олимпын хошой мөнгө (2012, 2016) хос хүрэлтэй (2008, 2020), ДАШТ-ий хоёр алт (2009, 2019), гурван мөнгө (2011, 2015, 2018), нэг хүрэлтэй (2014) Азербайжаны тамирчин М.Стадниктай хүч үзлээ.

Эхлээд гурван оноо алдсан ч манай тамирчин дараалан дөрвөн оноо авснаар 4:3-аар өрсөлдөгчөө илүүрхсэн. Сүүлд Азербайжаны дасгалжуулагч чалленж авснаар торгуулийн нэг оноо авсан ч 4:4-өөр бүхэл онооны дүрмээр манай тамирчин яллаа.

Хагас шигшээд АНУ-ын Сара Хильдебрандттай хүч үзнэ. Шигшээ барилдаан 00:15 цагаас үргэлжилнэ.