Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн долоо хоногт автобусны эгнээний замаар бусад төрлийн автомашин зорчих зөрчил хамгийн их гарчээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу есдүгээр сарын 2-6-ны хооронд нийтийн тээврийн автобусны буюу нэгдүгээр эгнээгээр бусад төрлийн автомашин зорчсон зөрчил хамгийн их бүртгэгджээ.

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээлснээр хурд хэтрүүлсэн 481, үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй 591, гэрэл дохио зөрчсөн 337, ачилтын торгуулийн 1,862, E-Police аппликэйшнээр ирүүлсэн зөрчил 3,060, автобусны буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон 51,309, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 2,876 зөрчил бүртгэгдсэн байна. 

Улаанбаатарын төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнд нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулдаг билээ.

Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд 1,182 автобус иргэдэд үйлчилж байгааг мэдээлэв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС