ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын 50-69 насны эрчүүд зүрх судасны өвчний улмаас нас барах эрсдэл өндөр байгааг анхааруулав

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол Улсад 2015-2022 онд бүртгэгдсэн эмчлэх боломжтой нас баралтыг судлах нь” сэдэвт судалгааны ажлын үр дүнгээс тоймлон хүргэж байна. 

Энэхүү судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлэл технологийн албаны мэргэжилтэн, Талбарын тархвар судлалын 14 дүгээр кохортын суралцагч Г.Ган-Эрдэнэ танилцуулсан юм.

Улаанбаатар хотод амьдарч буй иргэд зүрх судасны өвчний улмаас эндэх эрсдэл өндөр байгаа бол хөдөөгийн хүн ам халдварт өвчний улмаас амиа алдах эрсдэлтэйг анхааруулж байлаа. 

Түүнчлэн эмчлэх боломжтой нас баралт монгол эрчүүдийн дунд илүү өндөр хувьтай байгааг дурдсан юм. 

Монголын хүн амын нас баралтын талаарх түүний танилцуулсан илтгэлийг товчлон хүргэе. 



"Монгол эрчүүд илүү эрт нас барж байна"

Сэргийлж болох нас баралт гэдэг нь 75 нас хүрэхээс өмнө тодорхой шалтгааны улмаас эндсэн тохиолдлыг хэлдэг.

Монгол Улсад жилд дунджаар 17,000 гаруй нас баралт бүртгэгддэг. Үүнээс гурван нас баралт тутмын нэг нь сэргийлж болох нас баралт байдаг.

2022 онд Монгол Улсын хүн амын дундаж наслалт 71.3 байсан. Энэ нь 1992 оноос 8.5 жилээр нэмэгдсэн боловч эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаа 9.4 жилийн зөрүүтэй. 

Монгол эрчүүд илүү эрт нас барж байна. 

Монгол Улсад сэргийлж болох нас баралтын түвшнийг нас, хүйс, нутаг дэвсгэр, өвчний ангиллаар харьцуулан судлахад судалгааны ажлын гол зорилго оршино.

Мэдээлэл цуглуулалтыг нас баралтын мэдээллийн сангаас иргэний мэдээллийг тодорхойлох боломжгүй болон оршин суух хаяг, нас, хүйс, нас барсан хэлбэр, нас барсан газар, өвчний онош зэргээр цуглуулсан.  

Сэргийлж болох байсан нас баралтын тухай тодорхойлолт:

Өвчний олон улсын аравдугаар ангиллаар Монгол Улсад 2015-2022 оны хооронд бүртгэгдсэн 75-аас доош настай хүмүүсийн нас баралтыг хамруулсан.

Энэхүү судалгаанд 75-аас дээш насныхан болон бусад өвчний оноштой нас баралтыг хасаж тооцсон.

Судалгааны ажлын онцлох үр дүн:

2015-2022 онд нийт 136,718 нас баралт бүртгэгджээ. Үүнээс 40,426 нь сэргийлэх боломжтой нас баралт байв. Энэ нь нийт нас баралтын 29.6 хувийг эзэлж байна.

  • Хамгийн өндөр хувь 2015 онд 100,000 хүн амд 175 тохиолдол
  • Хамгийн бага буюу 2020 онд 100,000 хүн амд 137.6 тохиолдол бүртгэгдсэн.

Сэргийлж болох нас баралтын тухайд улсын дундаж нь 100,000 хүн амд 127.3 байдаг. 

  • Хөвсгөл, Сэлэнгэ, Өвөрхангай, Баян-Өлгий, Булган зэрэг аймгийн хүн амын сэргийлж болох нас баралт улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. 

Сэргийлж болох нас баралтыг бүс нутгаар нь харвал:

Хангайн бүсэд улсын дунджаас өндөр байсан. Үүний хамаарлыг нь үзэхэд 9.1 буюу Хангайн бүсийнхэнд илүү их нас баралт бүртгэгдсэн. 

Насны ангилал болон хүйсээр нь харьцуулж үзэхэд

  • 0-9 настай хүүхдүүдэд 16.9 хувийн эндэгдэл бүртгэгдэв. Энэ нь ихэвчлэн төрөлтийн эндэгдэл буюу (prenatal disease) байна. 
  • 50-69 насныхны дунд тархины судас болон зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралт өндөр хувийг эзэлжээ. 

Нийгмийн байдал, хүйсээр харьцуулж үзвэл:

  • Хүүхдүүдэд 17.5 хувь
  • Ажилгүй иргэд 14.4 хувь (ажилгүй эрэгтэй хүмүүс илүү нас барсан).
  • Мөн тэтгэврийн насны эрчүүдийн нас баралтын хувь өндөр байна.

Нас баралтын тэргүүлэх таван шалтгаан:

  • Тархины судасны өвчин
  • Зүрхний өвчин (Ichemic heart disease)
  • Төрөлтийн эндэгдэл (prenatal disease)
  • Уушгины хатгаа болон уушгины дээд, доод замын өвчлөл
  • Сүрьеэ өвчин багтаж байна.

Хамгийн онцлох өвчлөл гэвэл сүрьеэгийн нас баралт 40-49 настай хүмүүст хамгийн их тохиолдсон байгаа юм.

"Улаанбаатар хотод зүрх судас болон тархины шалтгаант өвчлөл өндөр"

Хот болон хөдөөгийн харьцуулалт:

Улаанбаатар хотод ихэвчлэн зүрх судас болон тархины шалтгаант өвчлөл өндөр. Харин хөдөө орон нутагт халдварт өвчний шалтгаант нас баралт хамгийн их бүртгэгдсэн.

Нас баралт бүртгэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудыг авч үзье.

  • Анхан шат буюу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд нас баралтын 42 хувь
  • Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт 33 хувь
  • Төрөлжсөн эмнэлгүүдэд 17 хувь
  • Амаржих газар ЭХЭМҮТ зэрэг эмнэлэгт долоон хувь
  • Хувийн хэвшлийн байгууллагад нэг хувь бүртгэгдсэн байна.

Нас баралтыг эмнэлэгт хэвтсэн хугацаагаар нь харьцуулбал: 

Халдварт өвчин тэр дундаа сүрьеэгийн улмаас эмнэлэгт хэвтэх үзүүлэлт өндөр байдаг. Харин зүрх, судасны өвчний шалтгаант нас баралт болон хоног болоогүй буюу гэртээ нас барах үзэгдэл өндөр хувийг эзэлж байна.

Үүнээс дүгнэж үзэхэд Монгол Улсад бүртгэгдсэн сэргийлж болох нас баралтын гурван хүн тутмын хоёр нь эрэгтэйчүүд байна. Тэр дундаа 35-64 насны эрэгтэйчүүдийн нас баралт 1.8-2.1 хувиар эмэгтэйчүүдээс өндөр гарчээ. 

Насны ангиллаар 50-69 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

"Сэргийлж болох нас баралтын таван хүн тутмын гурав нь Улаанбаатар хотынх"

Бүс нутгаар авч үзвэл:

Хангайн бүс буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Баян-Өлгий, Булган аймагт тархины судасны эмгэг, зүрхний өвчлөлийн нас баралт өндөр хувийг эзэлж байна.

Сэргийлж болох нас баралтын таван хүн тутмын гурав нь Улаанбаатар хотод нас барсан байна.

Сэргийлж болох нас баралтын 94.4 хувь нь халдварт бус өвчний шалтгаант нас баралт эзэлж байгаа юм.

Зөвлөмж:

Эмчлэх боломжтой нас баралтыг бууруулахын тулд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас 30-60 насны эрэгтэйчүүдийн эрт илрүүлгийн хамрах хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай. 

Монгол Улсын эрт илрүүлгийн хувьд 30-60 насны хамрагдвал зохих эрчүүдийн ердөө 29 хувь л оролцсон.  

Харин 18-30 настай иргэдийн 25 хувь нь эрт илрүүлэгт хамрагдаж байна. Тиймээс эрүүл мэндийн эрт илрүүлэг, хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Улаанбаатар хотод зүрх судас, төрөлтийн эндэгдэл хөдөө орон нутгаас харьцангуй өндөр байгаа. 

Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал.

Мөн өвчний хяналтад илүүтэй анхаарч, бодлогын баримт бичигт илүү тусгах шаардлагатай.

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл мэндийн дадал хэвшлийг бий болгох үүднээс олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгааг эрчимжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн нийт нас баралтын 94.4 хувь нь халдварт бус өвчнөөс үүдэлтэй байгааг Талбарын тархвар судлаач Г.Ган-Эрдэнэ зөвлөлөө. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
эмээ [202.126.91.249] 2024/9/9
Миний үеийн өвөө нар бүгд бхгүй болж ээ дэ мөн харамсмаар
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.42] 2024/9/9
Bugd uheesei gevel yaah uu
0 | 1 Хариулах
Эрднээ [66.181.179.154] 2024/9/9
Энэ насныхан бүгд ажилгүй хүмүүс байгаа. Нутаг нутагруугаа явцгаалдаа тэгвэл арай ч илүү наслахч юм билүү
1 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Канадын эмч нар нь сүйрч байна даа.
2 | 1 Хариулах
Тогтвортой Хөгжлийн 17зорилтот Шулмын Хорлол👿 [202.126.91.186] 2024/9/9
Яасы ?
2 | 3 Хариулах
Зочин [202.21.100.102] 2024/9/9
Судалгаагаа ч хат даа. Ажлынхаа хэдэн датаг л тоймлочихсон юм шив дээ. Судалгаа гэж ийм юмыг хэлдэггүй юмаа миний дүү.
3 | 0 Хариулах
Harbo [185.104.138.62] 2024/9/9
Социалист нийгэмд нэг л их жаргаж хүн чанартай өссөнөө гайхдаг Оркууд одоо ихэнх нь пэндийсэн муухай гүзээтэй гахайнууд болчихсон. Идэш ууш архи дарсаа тааруулахгүй бүгд даралттай
5 | 2 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Бакцин+уур амьсгалын өөрчлөлт+украйны дайн=Нэгдсэн нэг л план! Палестины дайн л эдний төлөвлөгөөнөөс гадуур жинхэнэ дайн юм! иймээс палестинчуудыг дэмжих нь бүх хүн төрөлхтний үүрэг болчоод байна.
3 | 2 Хариулах
Тогтвортой Хөгжлийн 17зорилтот Шулмын Хорлол👿 [202.126.91.186] 2024/9/9
ЧИНИЙ ГАРЧИГ ЯМАР ЯДАРГААТАЙН БЭ.
2 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Бакцин хийлгээгүй эрчүүд цусаа өгч бай.энэ нь төмрийн хэмжээг чинь барина.мөн зүрх судасны өвчнөөс хамгаална.бакцин хийлгээгүй хүний цус хэрэгтэй болохоос хийлгэснийх нь хэрэггүй шүү дээ
5 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Эмэгтэйчүүдийн төмрийн хэмжээ бага байдаг нь сарын тэмдэг ирж цусаа "өгч"байгаатай холбоотой байдаг.ийм учраас зүрх судасны өвчинд эрчүүд илүү унадаг тал бий.эрчүүд болон цэвэршилт явагдсан эмэгтэйчүүд!!
3 | 1 Хариулах
Тогтвортой Хөгжлийн 17зорилтот Шулмын Хорлол👿 [202.126.91.186] 2024/9/9
БУСДЫГАА БОД ЛДОО
1 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Бакцин хийлгэсэн эрчүүд цусаа өгч бай! гэхдээ чиний бакцинтай цус чинь хүнд хэрэггүй хор учраас өгөх биш асга!газарт гуталгүй явах нь цусны өтгөрөлтөөс сэргийлдэг гэнэлээ
2 | 1 Хариулах
Тогтвортой Хөгжлийн 17зорилтот Шулмын Хорлол👿 [202.126.91.186] 2024/9/9
ЧИНИЙ ЭНЭ УРТ ӨГҮҮЛБЭР СТРЕССДҮҮЛЖ БАЙНА
1 | 2 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Бакцин хийлгээгүй хүмүүс ус сайн ууж бай! Ногоон өнгөтэй ногоонууд хэрэглэж сур!салаад байдлаар!архи тамхиар өөрийгөө удирдуулахаа боль! цуйван талх мэт зүйлсийг багасгах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Тогтвортой Хөгжлийн 17зорилтот Шулмын Хорлол👿 [202.126.91.186] 2024/9/9
КОММЕНТ ТАЛБАЙГ БУЗАРЛАЖ БАЙНА
1 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Сатаан хүмүүс ковидыг албаар тарааж араас нь албаар бакциндсан.тарлын үед бакцин таривал вирус улам хувирч улам гаардаг.ингэж болохгүй, гэж жинхэнэ мэргэжлийн хүмүүс хэлж байсан боловч аймхай хөөрхий гэнэн хүмүүс тариулсаан.Цөөхөн боддог ангийхан нь хараалгуулан байж тэсэж үлдсэн.Өнөөдөр тариулсан хүмүүс нь өөрсдийгөө хоролсон байгаа юм 😔
1 | 1 Хариулах
Тогтвортой Хөгжлийн 17зорилтот Шулмын Хорлол👿 [202.126.91.186] 2024/9/9
ЭНЭ ГАРЧИГАА АВЧ ХАЯНА УУ
1 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
The World Economic Forum has admitted that the COVID-19 pandemic served as a test of the public’s willingness to comply with their 'New World Order
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Сатаануудын план нь шүү дээ 👿 Эхний алхам нь ковид байсан.Дараачийнх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэсэн нэртэй байгаа.үүгээр та нарын хоол хүнс, дижитал мөнгө дижитал эрүүл мэндийн паспорт...гээд бүх амьдрал чинь яг шоронд хоригдож байгаа мэт болж ирэх юм.
1 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
2021 оны эхээр залуу тамирчид зүрхтэй холбоотой асуудлаар гэнэт унаж эхэлцгээсэн. Түүнээс хойш нийт 1884 залуу тамирчид зүрхний шигдээс болон янз бүрийн эрүүл мэндийн асуудалтай болж тэдгээрийн 1310 нь нас барсан байгаа юм 😢 Good Sciencing нь 2021, 2022 болон 2023 оны эхний хагаст эрүүл мэндийн томоохон асуудалд нэрвэгдсэн залуу тамирчдын жагсаалтыг бүртгэдэг .Good Sciencing-ийн мэдээлснээр жагсаалтад орсон бүх тамирчидын нэг нийтлэг зүйл нь:Тэд нэг буюу хэд хэдэн тун Ковидын вакцин тариулсны дараа эрүүл мэндийн гэнэтийн ноцтой асуудалд орсон.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.119] 2024/9/9
Door yum bichsen humuusiig harwal ternees iluu setgetsiin eruul mendedee anhaarah bolchij.
2 | 2 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Анусын элчин хүүхдүүдээ тариул гээд файзер хороо үүрээд ирж байсан даа👿Энэ шулмуудын дараачийн хорлол нь УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ нэртэй байгаа шүү!!! Бэлчээр нутаг мал аж ахуйг чинь бүгдийг нь хорих мэдэлдээ байлгах плантай байгаа 🔴
3 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Эрчүүд эрт яваад байгаа нь вакциных мөн бакцин+цусанд нь төмөр ихтэйгээс болж байгаа.бакцинаас болж эр эмгүй бүгд хордсон байгаа.
5 | 1 Хариулах
Зочин [59.153.112.55] 2024/9/9
Хүүхдүүдээ хоолонд хүрээгүй байхад нас барах нь эрчүүдэд хамаагүй бололтой эрт илрүүлэгтээ орж байгаач эрчүүдээ
1 | 2 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
🚨" ШИНЖЛЭХ УХААН" БОЛОН НАМ ЗАСАГТАА ИТГЭЖ БОЛОХГҮЙ ! "Миокардит болон перикардит нь ковид-19 халдварын дараа биш харин вакцин хийлгэсний дараа л үүсдэг" гэж Оксфордын их сургуулийн судлаачдын удирдсан саяхны судалгаагаар ковидийн вакцин хийлгэсэн болон вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн эрүүл мэндийн үр дүнгээс харьцуулан гаргасан байна. Судалгаанд 1 сая гаруй 5-11 насны, 12-15 насны өсвөр насныхныг хамруулсан. Вакцин хийлгэсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг вакцинд хамрагдаагүй ижил тооны хүүхдүүдтэй, нэг тунг авсан хүүхдүүдийг хоёр тунтай хүүхдүүдтэй харьцуулжээ. Мэдээллээс харахад миокардит, перикардит нь зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүст л бүртгэгдсэн байна. Эдгээр үр дүн нь ковидын халдварын дараа миокардитийн өвчлөл их байгааг харуулсан бусад судалгааны мэдээлэлтэй зөрчилдөж байна гэжээ. Миокардит нь зүрхний булчингийн үрэвслийг үүсгэж, зүрхний цусыг шахах чадварыг бууруулж, зүрхний хэмнэл огцом эсвэл хэвийн бус байдлыг үүсгэдэг өвчин . Энэ өвчин нь зүрхийг сулруулж, биеийн бус
2 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Энэ өвчин нь зүрхийг сулруулж, биеийн бусад хэсэг хангалттай цус авдаггүй. Дараа нь зүрхэнд цусны бүлэгнэл үүсч, улмаар цус харвалт эсвэл зүрхний шигдээс үүсдэг. Эндээс хүндрэлүүд нь зүрхний гэнэтийн үхэлд хүргэдэг юм. Миокардит нь хөнгөн хэлбэрийн хувилбар байдаггүй бөгөөд зүрхний булчинг нөхөн сэргээх чадваргүй байдаг тул энэ нь маш ноцтойИнгэж цус өтгөрч, зүрх нь хаагдаж нас барж байна.жинхэнэ вакцины үр дүн ирэх жилүүдэд гарна улам их хүн нас барна.жоохон зүйлд л унана.Дархлаагүй болцон учраас ямар ч өвчинд амархан явна гэсэн үг😢 Иймээс ямар ч хамаагүй үнээр вакцинаас татгалзаж мөн вакцин хийлгэхийг шаардаж байсан нөхдүүдээс (эмя,эмч нар..)хариуцлага шаардах цаг болжээ! 😈 Жинхэнэ хүн төрөлхтний дайснууд, террористууд тэгэхээр хэн байна!!Бод..бод!Сагс,хөл бөмбөг тоглож байгаад уначихлаа,унтаагаараа явчихлаа...л гэдэг энэ чинь шүү дээ!
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.187] 2024/9/9
Covid vaccine + shahmal tulshnii utaa
5 | 2 Хариулах
Зочин [202.126.91.187] 2024/9/9
+ arhi
3 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Бакцин тариул гэж шаардаж байсан эмч нэртэй малнуудыг бүгдийг нь хорих хэрэгтэй юм.Террорист алан хядагчид шүү дээ 👿 Нийт шууд үхсэн нь 17сая байгаа.Цаашид цагтай бөмбөг шиг хэзээ л бол хэзээ ч унах магадлалтай.2,3хийлгэсэн хүмүүс ер нь л гэрээслэл үлдээчихэд буруудахгүй шүү
4 | 3 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/9
Ковидын бакцинд хордож үхээд байгаа шүү дээ 👿 Монголын авилгач хар зүрхтэй харалсан дотортой засгийн газар эмя гадны золбин шулмуудтай хамтран монголчуудаа хоролсон.Тэгчээд уучлал ч байхгүй
4 | 3 Хариулах
Тогтвортой Хөгжлийн 17зорилтот Шулмын Хорлол👿 [202.126.91.186] 2024/9/9
БӨӨН СТРЕСС ДЕПРЕСС
1 | 0 Хариулах