Уншиж байна ...

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ маргааш эх орондоо ирнэ

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 9 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Францын Парис хотод болж өндөрлөсөн паралимпын наадамд монголчууд зургаан төрөлд 12 тамирчнаа илгээсэн. Тэднээс таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртсэн билээ.

Мөн таеквондоч Г.Болор-Эрдэнэ, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ц.Баттулга, пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ мөнгөн медаль зүүсэн юм.

Энэ удаагийн паралимпад 85 улс ямар нэгэн медаль хүртсэнээс 67 улс алтан медаль хүртлээ. Манай улсын хувьд нэг алт, гурван мөнгө хүртсэн амжилтаараа медалийн чанараар 57 дугаарт эрэмбэлэгдсэн аж.

Пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дасгалжуулагч Д.Баттулгын хамт маргааш өглөө 07:30 цагт эх орондоо хүрэлцэн ирнэ.

Тэрбээр “Рио-2016”-гоос хүрэл, ”Токио-2020”-гоос алт, “Парис-2024”-аас мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмын иж бүрдэл медальтай Монгол Улсын анхны тамирчин болсон юм. Түүнтэй хамт байт харваа, усанд сэлэлт, жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Монголын баг тамирчид хүрэлцэн ирэх юм байна.

 

Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо