ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ хичээлийн жилд багтаан карьер сонголтын төслийг есдүгээр ангиудад хэрэгжүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болж харьяа байгууллага, газар, хэлтсүүд хэрэгжиж буй ажлуудын үйл явц, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

2024 оны долдугаар сарын 22-ноос хойш зургаан удаагийн шуурхай хуралдаанаар Боловсролын сайдаас харьяа нэгжүүдэд нийт 53 үүрэг даалгавар өгсөн байна. Үүнээс 38 нь бүрэн хэрэгжсэн, 15 нь хэрэгжих шатанд буюу 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тухайлбал Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төсөлд Төрийн албаны зөвлөлөөс санал ирүүлмэгц эцэслэн батална.

Мөн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхээр журмын төслийг бэлтгэж байна.

Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр дараах ажлуудыг холбогдох албаныханд даалгав.

Үүнд:

  • Өөрийн хүсэлтээр шилжин ажиллах багш нар болон 10-аас дээш жил нэг сургуульд ажилласан захирлуудын судалгааг гаргах;
  • Карьер сонголтын төслийг энэ хичээлийн жилд багтаан ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангиудад хэрэгжүүлэх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Нийгмийн бүх төлөөллийг оролцуулах байдлаар Боловсролын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн байгуулах судалгааг эхлүүлэх;
  • Санхүүгийн сахилга алдаж, багшийг хууль бусаар ажлаас халах зөрчил гаргасан ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах зэрэг байна. 

 

Эх сурвалж: Боловсролын Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [185.220.101.72] 2024/9/10
хэнд ч хэрэггүй ороz орк хэлийг хасаачээ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.164] 2024/9/10
мэргэжил сонголт гээч гичийнүүд минь
0 | 1 Хариулах
Уншигч [66.181.187.53] 2024/9/10
Багш ажилчдын гэрийн хаягийг үндэслэж шилжүүлээрэй, улаанбаатар хотыг хөндлөн туулж ажилдаа явахаар хийчихэв.
0 | 0 Хариулах
Zochin [45.117.35.4] 2024/9/10
Medeellee todorhoi bich l dee. Bagsh nariin tuhai medee yum uu suragchdad hamaaraltai yum uu.
0 | 0 Хариулах
Gachgaar [59.153.114.42] 2024/9/10
tgd namd or bugs doloo havask
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.186] 2024/9/9
5 aas deesh jil neg surguulidaa ajillasan zahiral bagsh ajilchdiig selgeerei
2 | 0 Хариулах