Уншиж байна ...

Рио Тинтогийн бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн олон улсын Ногоон паркийн стандарт хангалаа

ikon.mn
2024 оны 9 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Их Британийн Green Flag Award-ийн шинжээчид 9-р сарын 8-ны өдөр Рио Тинто Монгол компанийн бүтээн байгуулсан “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-д ажиллалаа.

Green Flag Award буюу нийтийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн стандарт, шаардлага тогтоож баталгаажуулах үйл ажиллагаа анх 1997 онд Их Британид эхэлж байв. Өдгөө Скандинавын орнуудад 24, Мексикт 10, Ойрх Дорнодод 56, Австралид 8, Шинэ Зеландад 30 гаруй цэцэрлэгт хүрээлэн энэхүү стандартыг хангаад байна.

Рио Тинто Монгол компани нь шинээр бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнгээ олон улсын түвшинд нийцүүлэхээр онцгой анхаарч ажилласны үр дүнд энэхүү стандарт, шаардлагуудыг хангаж  Монгол Улсад төдийгүй төв Азидаа анх удаа Green Flag Award хүртэж чадлаа.

Энэхүү баярт үйл явдлын талаар Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бид бүтээн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ олон нийтэд хүртээмжтэй, үргэлж цэвэр тохилог, өөрийгөө нөхөн сэргээдэг, нээлттэй, амьд орчин байгаасай гэж хүсэж, дэлхийн жишиг шалгууруудыг хангахаар  сэтгэл зүрхээ зориулан ажилласны үр дүн ийнхүү гарлаа. Олон улсын стандартад нийцүүлснээр  төрөлх хотдоо ногоон байгууламжийн шинэ жишиг тогтоож цаашид олон хүнд урам зориг өгнө гэж найдаж байна” гэсэн юм.

Green Flag Award-ийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан менежер Карл Маклийн “Энэхүү шалгуурыг хангахад хувь нэмрээ оруулсан хүн бүрд баяр хүргэе. Green Flag Award хүртэх нь тийм ч амар биш. Рио Тинто Монгол компани  олон улсын стандартыг хангахын тулд цэцэрлэгт хүрээлэнгээ бүтээх төсөл хэрэгжүүлэхдээ болон цаашид Улаанбаатар хотын иргэд цэцэрлэгт хүрээлэнгээ одоогийнх шигээ гоё сайхнаар авч үлдэх чиглэлд удирдлагын түвшинд маш их хичээл зүтгэл гаргасныг онцлон дурдмаар байна. Энэ чиглэлийн мэргэжилтний хувиар би карьерынхаа туршид олон цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж байлаа. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн нь шүүхэд хамгийн таатай, шилдэг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг байв”

Шинжээчид шинэ цэцэрлэгт хүрээлэнг дараах 8 ерөнхий шалгуураар үнэлж дүгнэснээр гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

  1. Хүртээмжтэй орц, гарц - Хаанаас ч орж болохоор, аюулгүй, тэмдэг тэмдэглэгээтэй, бүх хүнд тэгш хүртээмжтэй байх,
  2. Эрүүл, аюулгүй, тайван байдал - Чанарын өндөр шаардлага хангасан байгууламж, үйл ажиллагаатай, төхөөрөмжүүд нь хүний аюулгүй байдлыг хангасан байх, нохой муурын зориулалтын талбай бүхий, хог хаягдлаас ангид байх,
  3. Цэвэр цэмцгэр байдал, арчилгаа - Хог хаягдлын менежмент, ногоон цэцэрлэг, барилга байгууламж, төхөөрөмжийн арчилгаа,
  4. Хүрээлэн буй орчны менежмент - Хүрээлэн буй орчны нөлөөг удирдаж буй байдал, хаягдал бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, химийн бодис, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй стратеги,
  5. Биологийн олон янз байдал, ландшафт, өвийн чиглэлээр авч буй арга хэмжээ - Байгалийн онцлог байдал, зэрлэг ургамал, амьтныг хэрхэн хамгаалж байгаа, ландшафтаа хэрхэн хадгалж байгаа, хуучны барилга, дурсгалаа хэрхэн хадгалж үлдсэн байдал,
  6. Олон нийтийн оролцоо - Менежмент, цэцэрлэгт хүрээлэнгийн хөгжилд олон нийтийн оролцоог хангаж буй байдал,
  7. Олон нийтийн харилцаа, маркетинг - Мэдээллийн сувгууд, боловсрол олгох, тайлбарлах чиглэлээр авч буй арга хэмжээ,
  8. Удирдлага, зохион байгуулалт - Менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлж буй байдал
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.