Уншиж байна ...

Наймдугаар сард 34 улсын 11,866 гадаадын иргэнд цахим виз олгожээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаадын Иргэн, Харьяатын Газар наймдугаар сард гадаадын 5,140 иргэнд визийн зөвшөөрөл, 1,497 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 34 улсын 11,866 иргэнд виз олгосон байна.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2,429 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3,923 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 912 иргэний бүртгэлд хасалт хийв.

Түүнчлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэх, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож байгаа бөгөөд өнгөрсөн сард 4,913 үнэмлэхийг шинээр хэвлэж, 1,524 иргэний үнэмлэхийг олгосон байна.

2024 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 36,807 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 15,895, хөрөнгө оруулагч 4,532, гэр бүлийн зорилгоор 4,256, цагаач 1,879, суралцагч 7,830, хувийн бусад зорилгоор 1,832, түр ирэгчээр бүртгэлтэй 7,082 гадаадын иргэн байна.