Улсын Их Хурал(УИХ)-ын дарга болон гишүүд өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Монголбанканд ажилласан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар иргэд банкны картаараа төлбөрөө хийхэд автоматаар e-barimt системд бүртгэгддэг болгоход юу шаардлагатай байгааг тодруулсан юм.
Ингэхэд Монголбанкнаас "Энэ ажлыг төв банк дангаараа хариуцах боломжгүй. НӨАТ-ын суурь баазыг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Ингэснээр иргэд картаараа төлбөр тооцоогоо хийхэд автоматаар баримт нь бүртгэгдэх боломжтой" гэсэн хариулт өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!