• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 353 төгрөгөөр өсөж, кг нь 14,984 төгрөг болов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод 2024 оны наймдугаар сарын 5-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.3 хувиар буурсан байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Тухайлбал үхрийн ястай мах кг нь 554, сонгино 749 төгрөгөөр хямдарчээ. Харин хонины ястай мах кг нь 353, үхрийн цул мах 126, ямааны ястай мах 667 төгрөгөөр тус тус өссөн байна.

Цагаан будаа, задгай сүү, элсэн чихэр, цөцгийн тос, дээд гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад тогтвортой байгаа юм.

Хүснэгт, Улаанбаатар хотод худалдаалагдаж буй гол нэрийн барааны бүтээгдэхүүний наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаарх дундаж үнэ

Барааны нэр 2024 он 2024.VIII.05 2024.VIII.05
VI сарын дундаж VII.29 VIII.05 2024.VII  2024.VII.29
1 "Алтан тариа" гурил  дээдийн дээд, савласан, кг  4 082 4082 4082 100.0 100.0
дээд, савласан, кг  3 114 3114 3114 100.0 100.0
I зэрэг, савласан, кг  2 470 2478 2478 100.3 100.0
2-р зэрэг, савласан, кг  1 534 1517 1517 98.9 100.0
2 Талх "Атар", 600 гр  2 427 2428 2428 100.0 100.0
"Зууван чех", 600 гр  3 195 3229 3229 101.1 100.0
Хар талх, 300 гр  2 412 2399 2399 99.4 100.0
3 Цагаан будаа, кг 4798 4798 4798 100.0 100.0
4 Хонины мах, ястай, кг  15 337 14917 14984 97.7 100.4
5 Үхрийн мах, ястай, кг  18 474 18318 17920 97.0 97.8
6 Үхрийн мах, цул, кг  20 607 20589 20733 100.6 100.7
7 Адууны мах, ястай, кг  13 493 13385 13550 100.4 101.2
8 Ямааны мах, ястай, кг  10 148 10323 10815 106.6 104.8
9 Сүү задгай, л  3 276 3276 3276 100.0 100.0
"Элекстер", 0.5 л 2237 2237 2237 100.0 100.0
"Шинэ Сүү", л  4 453 4453 4453 100.0 100.0
10 Тараг, савласан, 900 гр, "Цөцгийтэй"  4 067 4067 4067 100.0 100.0
11 Цөцгийн тос, 200 гр  8 475 8475 8475 100.0 100.0
12 Ургамлын тос, л  6 480 6478 6478 100.0 100.0
13 Элсэн чихэр, кг  5 042 5042 5042 100.0 100.0
14 Ногоон цай, савласан, 90 г  3 905 3905 3905 100.0 100.0
15 Өндөг, ш   638 635 622 97.5 98.0
16 Алим, кг  6 466 6466 6466 100.0 100.0
17 Төмс, кг  2 483 2370 2411 97.1 101.7
18 Лууван, кг  3 560 3999 3948 110.9 98.7
19 Байцаа, кг  3 097 2421 2306 74.5 95.3
20 Хүрэн манжин, кг  3 525 3905 3751 106.4 96.1
21 Сонгино, кг  4 746 4225 3997 84.2 94.6
22 Шатахуун Аи-80 автобензин, л  2 345 2345 2345 100.0 100.0
Аи-92 автобензин, л   2 390 2390 2390 100.0 100.0
Дизелийн түлш, л  3 390 3390 3390 100.0 100.0
ДҮН   98.7 99.9
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зөв [103.99.103.99] 2024/8/7
Зөв ш дээ. Манайх шиг махны үнийг төрөөс хүчээр зохицуулдаг улс хаа байна. Угаасаа л эрэлт өсвөл үнэ өснө. Эрэлт буурвал үнэ буурдаг зах зээлийн хуулиараа явах ёстой.
1 | 0 Хариулах
МАН [66.181.165.54] 2024/8/7
Фермийн аж ахуйг судлаад хэрэгжүүлж эхлэх цаг нь болсон! Бэлчээрийн мах амттай гэдэг шалтгаанаар иргэд энэ махны үнэ савлагааг удахгүй тэсэхээ болино. Ган гачиг боллоо, зуд боллоо, үер боллоо, бэлчээргүй боллоо, малчингүй боллоо, өвчин гарлаа, мал төлжихгүй байна гэх үй түмэн шалтаг шалтгаанаас болж махны үнэ жилдээ 1 байтугай улирал бүр савладаг боллоо. Хямд үнийг сайн үнэ гэдэггүй юм тогтвортой үнийг сайн үнэ гэдэг юм. Нэг асуухад л үнэ нэмэгдчихсэн байдаг эсвэл ямар нэгэн асуудалтай байдаг энэ балай байдлыг зогсоох цаг болсон. Жил бүр хөдөлмөрийн зардал хүн хүчний зардал цалин хөлс нэмэгдэж байгаа цагт удахгүй наад малыг чинь маллах малчингүй болно. Тэгэхээр дахиад л махны үнээ өсгөнө, одоо мөд оройтолгүй фермийн нэгдсэн аж ахуй руу оруулвал бусад хүчин зүйлсээс хамааралгүй нядалгаатай, мал аж ахуйн хоёрдогч гуравдагч бүтээгдэхүүнтэй гол нь тогтвортой гарцтай, үнийн системтэй болно шүү дээ. Энийг яагаад ямар ч хүн ярихгүй байгаа юм бол доо
2 | 0 Хариулах
Зочин [45.133.4.47] 2024/8/7
Яг үнэн. Орчин үед мал аж ахуйг фермерийн аж ахуйгаар явуулвал бэлчээр нутгаа цөлжилтөөс бага ч болтугай хамгаална, хөдөөний иргэд ажилтай орлоготой болно. Монголын эдийн засагт ашиг тусаа өгнө.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.35] 2024/8/7
Данх сонгуулиар мөнгө хэвлэж цацсаны үр дүн
5 | 1 Хариулах
Зочин [45.133.4.17] 2024/8/7
Дураараа үнэ өсгөхийг чөлөөт зах зээл гэдэг юм.
1 | 2 Хариулах