Уншиж байна ...

ПАРИС 2024: Э.Дэлгэрмаа олимпын тэмцээнээ өндөрлүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Нямбилэг

Парисын олимпын бөхийн төрлүүдийн анхны медальтнууд өнөөдөр тодорно.

Эмэгтэйчүүдийн 68 кг жинд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгөн медальт (2023) Э.Дэлгэрмаа эхний даваанд олимпын хүрэл (2020), ДАШТ-ий алтан медальт (2021) Киргизийн Мээрим Жуманазаровад ялагдсан билээ.

Киргиз тамирчин дараагийн даваанд дэлхийн хошой алт (2022, 2023), нэг хүрэлтэй (2021) Японы Нонока Озакиг 8:6, олимпын мөнгөн медальт (2020) Нигерийн Блессинг Оборудудуг 3:1-ээр ялснаар аваргын төлөө шигшээд ДАШТ-ий хошой алттай (2022, 2023) АНУ-ын бөх Амит Элортой барилдахаар болсон юм.

Чөлөөт бөхөд өөрийг нь ялсан тамирчин финалд үлдсэн тохиолдолд дагах барилдаан хийдэг. Энэ дагуу манай тамирчин Японы бөх Нонока Озакитай дагах тойрогт хүч үзлээ. Уг барилдаанд 0:6-гаар Н.Озака ялснаар манай тамирчин тэмцээнээ өндөрлүүллээ.

Японы бөх хүрлийн төлөө Нигерийн Блессинг Оборудудутай хүч үзнэ.