Уншиж байна ...

Хан-Уул дүүргийн XX хорооны хоёр байршилд туслах зам барина

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн ХХ хороо, “Мишээл экспо” тавилгын дэлгүүрийн баруун талд болон “Лавай” худалдааны төвийн орчимд шинээр туслах авто зам барина.

Өнөөдрийн байдлаар “Лавай” захын хажуугаар өнгөрөх 400 метр авто замын инженерийн шугамыг шилжүүлж байна.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллажээ. 

Энэ үеэр шинээр барих авто замын трасст өртөж байгаа байгууллагын төлөөлөл, иргэдтэй уулзаж, зөвшилцөв.

Тодруулбал Аж Ахуйн Нэгж, иргэдийн төлөөлөл замын трасст өртөж буй газраа үнэлж, нийслэлд худалдахаар зөвшилцлөө. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс