Уншиж байна ...

"Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр"-өөр таван орны нийт 63 сурагч Улаанбаатарт ирлээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-аас “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-ийг 15 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаагийн “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-өөр таван улсын таван хотын нийт 63 сурагчийг долоон өдрийн турш Улаанбаатар хотноо хүлээн авч байгаа юм.

Тодруулбал уг хөтөлбөрт Тайландын Хаант Улсын Бангкок хот, ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот, БНСУ-ын Намянжү хот, Япон Улсын Мияконожо зэрэг хотын шилдэг сурагчдын төлөөлөл оролцож байна.

зураг
 

НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай. Энэ хүрээнд нийгмийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Үүний нэг нь сурагч солилцооны хөтөлбөр юм.

Сурагч солилцооны хөтөлбөрөөр дамжуулан бусад улсын хүүхдүүдэд үндэсний түүх, соёлоо сурталчилж буй. Цаашид уг хөтөлбөрийг улам өргөжүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт оролцож буй сурагч, багш нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс