Уншиж байна ...

3-18 насныхны онцлогт тохирсон сэдвүүдтэй 1,000 номын жагсаалт гаргаж, ном унших дадал бий болгох хөтөлбөр боловсруулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр “1,000 ном” төслийн багийнхныг хүлээн авч уулзан, хөтөлбөртэй нь танилцлаа.

Хүүхдүүдийн уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой дээрх төслийн хүрээнд 3-18 насны хүүхдүүдийн онцлогт тохирсон сэдвүүд бүхий 1,000 номын жагсаалтыг гаргаж, ном унших дадал бий болгох хөтөлбөрийг боловсруулсан байна.

Мөн Чимээтэй номын сан, “Magic box” зэрэг хэд хэдэн ажлыг амжилттай үргэлжлүүлж байгаа тул цар хүрээгээ улам тэлэхэд бодлогын дэмжлэг хүсэж буйгаа төслийн багийнхан уламжилсан юм.

Боловсролын сайдын зүгээс хөтөлбөрийн хүрээнд монгол ёс заншил, уламжлалаа сурталчлах, хүүхдээс гадна гэр бүлд чиглэхэд анхаарах хэрэгтэйг онцолж, төсөлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.

 

Эх сурвалж: Боловсролын Яам