Уншиж байна ...

Зураач А.Чадраабалын “Infinite Source” үзэсгэлэн ХААН Галерейд дэлгэгдлээ

А.Золжаргал, iKon.mn
2024 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг

ХААН Галерейд зураач А.Чадраабалын "Infinite Source" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь хүн төрөлхтний хувьсан өөрчлөлтийн гайхамшиг, нүүдэлчдийн ахуй соёл, уламжлал бүхий бүтээлүүдийг дэлгэн харуулж буйгаараа онцлогтой.

Удам дамжсан зураач А.Чадраабал нь уран бүтээл бүрдээ монголчуудын өв соёл, ёс заншлыг гүн гүнзгий шингээдэг ба байгаль болон эцэг малын дүр төрхийг онцгойлон харуулдгаараа олноо танигдсан юм.

"Infinite Source" үзэсгэлэнд цаг хугацаа, орон зай, технологийн хурдацтай хөгжлийн нарийн төвөгтэй шинж чанарыг оюунлаг хүн төрөлхтөнтэй зэрэгцүүлэн дүрсэлжээ. А.Чадраабал үзэсгэлэнгийнхээ талаар "Миний зургууд ухаант хүний оюуны хүчийг шинэ эринд авчран, ертөнцийн талаарх ухаарал, гэгээрэл, сансрын эрчим, гэгээн мэдрэмжийг тусган харуулахыг зорьдог" хэмээн танилцуулсан байна. Тэрээр энэхүү бүтээлүүдийнхээ санааг дэлхийг тойрон өөрийн үзэсгэлэнгүүдээ туурвих явцдаа олж нээсэн аж. Тиймдээ ч тухайн газар орны байгалийн онцлог, оршин суугчдын соёл, ёс заншлыг судлан, тэдгээрийг уран зурагтаа шингээжээ.

Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд нь өнгө, хэлбэр, материалын өвөрмөц хослолыг ашиглан бүтээгдсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж байна. Зурагт дүрсэлсэн өнгөний солонгон хослол, хэлбэр дүрсний сонирхолтой зохицол нь урлаг сонирхогчдод гайхалтай мэдрэмж төрүүлж, оюун санааны эрчим хүч өгөх нь дамжиггүй.

"Infinite Source" үзэсгэлэн ХААН Банк цамхгийн ХААН Галерейд 2024 оны 8-р сарын 25-ныг дуустал ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй нээлттэй бөгөөд урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк