Уншиж байна ...

ПАРИС 2024: Өнөөдөр Д.Отгонжаргал барилдана

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг

"Парис 2024" олимпын 11 дэх өдөр манай тамирчдаас хоёр хүн өрсөлдөх юм. Тодруулбал чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд Э.Дэлгэрмаа дагах барилдааныг 17:00 цагаас хийх бол эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд дэлхийн хошой мөнгө (2022, 2023), нэг хүрэл (2021) медальтай Д.Отгонжаргал 21:00 цагаас өрсөлдөнө.

Тэрбээр эхний даваанд Италийн Эммануэла Луиззатай оноолт таарчээ. Энэ жинд барилдах байсан Хойд Солонгосын тамирчин тодорхой шалтгааны улмаас хасагдсан. Түүнийг орлохоор итали тамирчин олимпын дэвжээнд гарах болсон билээ.

Итали тамирчныг ялбал Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт (2023) Германы Анастасия Блайвас, украин гаралтай Азербайжаны тамирчин Мария Стадник нарын ялсантай нь дараагийн даваанд хүч үзэх юм. Германы тамирчин өнгөрсөн жил олимпын бус жин буюу 55 кг-ийн жинд дэлхийн дэвжээнээс хүрэл авсан бол М.Стадник олимпын хошой мөнгө (2012, 2016) хос хүрэлтэй (2008, 2020), ДАШТ-ий хоёр алт (2009, 2019), гурван мөнгө (2011, 2015, 2018), нэг хүрэлтэй (2014) юм.