ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Squid Game 2” арванхоёрдугаар сарын 26-нд нээгдэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийт үзэлтийн цагаараа Нэтфликсийн түүхэнд дээд амжилт тогтоосон “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг энэ оны арванхоёрдугаар сарын 26-нд үзэгчдэд хүрч эхлэхийг тус компани өчигдөр зарлажээ.

Мөн гуравдугаар бүлгийг бүтээх ажил үргэлжилж байгаа, ирэх онд үзэгчдэд хүрэхийг Нэтфликс мэдээлсэн байна.

Цувралын эхний бүлэг өндөр амжилт дагуулж, Эммийн шагналыг найруулагч Хван Дон Хюк, гол дүрийн жүжигчин И Жүн Жэ нар хүртэж байсан юм.

Хоёрдугаар бүлэгт И Жүн Жэгийн бүтээсэн гол дүр Сүн Ги Хүн тоглоомд ялсан ч Америк явахаас татгалзаж, оронд нь шинэ зорилго тавьж байгаагаар үйл явдал үргэлжлэх гэнэ.

Шинэ бүлэгт нэгдүгээр бүлгийн жүжигчдээс гадна Им Си Ван, Кан Ха Нюл, И Жин Ук, Чой Сюн Хюн нар нэмэгдэхээр болжээ.

“Эхний Squid Game цувралыг бүтээхэд суулгасан үр маань цэцэглэн ургаж, эцэст нь үр жимсээ өгөхийг хараад би маш их баяртай байна. Та бүхнийг дахин нэг сэтгэл хөдөлгөм түүхээр аялуулахын тулд бид чадах бүхнээ хийх болно. Удахгүй толилуулах бүтээл маань та бүхний сэтгэлийг хөдөлгөнө гэдэгт найдаж байна. Та бүхэнд үргэлж баярлаж явдаг шүү. Удахгүй уулзъя. Баярлалаа” гэж Нэтфликсийн үзэгчдэд илгээсэн захидалдаа найруулагч Хван Дон Хюк бичжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [43.242.242.65] 2024/8/2
Soliotoi kino shu garahaas n umnu Season 1-ee ahij uzii baiz
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.142] 2024/8/2
Орон орны улныхны кино. Болливудын экстрим кинонууд нь 1 тэрбум гуйлгачиндаа зориулдаг шиг
1 | 2 Хариулах
Зочин [202.126.90.142] 2024/8/2
Угаасаа хог шд улныхны кино
3 | 9 Хариулах
Зочин [139.5.217.58] 2024/8/2
тэгвэл би улныхаараа үлдэе
0 | 0 Хариулах
Зочин [202.131.235.179] 2024/8/2
Neeh sur2 bult2 shaahaa l bolichih [хориотой үг] min, chi ikonii end comment bicheed suuj bdag gedeg bol yalgaagui ulnii piazda gsn ug
0 | 0 Хариулах
Зочин [172.56.16.94] 2024/8/2
1 iig ni vzej amjaagv bhad l 2 ni garah bolchdog
0 | 0 Хариулах