Уншиж байна ...

Оросын эрх баригчид Тоёотагийн босс тэргүүтэй Японы 13 иргэнд хилийн хориг тавьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Украины дайнтай холбоотой авсан хориг арга хэмжээний хариуд Мягмар гарагт Оросын засгийн газар Японы бизнесийн төлөөллийг багтаасан 13 хүнд байнгын хилийн хориг тавьжээ.

Тэдний дунд Toyota Motor компанийн ерөнхийлөгч Акио Тоёода, Rakuten Group компанийн гүйцэтгэх захирал Хироши Микитани, JICA (Japan International Cooperation Agency) байгууллагын тэргүүн Акихико Танака зэрэг хүмүүс багтсан байна.

Яагаад эдгээр хүмүүсийг сонгож хоригт нэмснээ ОХУ-ын гадаад хэргийн яам тайлбарлаагүй юм.

Өчигдөр Японы засгийн газрын танхимын нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяаши уг хоригийг “Японы компаниудын хууль ёсны үйл ажиллагааг хязгаарласан байж боломгүй үйлдэл” хэмээн буруушаасан байна. Мөн ОХУ-ын талд албан ёсны эсэргүүцэл илэрхийлэхээ амласан юм.

Япон улс нь Их Долоогийн бүлгийн орнуудтай нягт хамтран ажиллаж, Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулж буй ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг идэвхтэй дэмжиж байгаа.

Үүний хариуд Москвагийн эрх баригчид мөн ижил төстэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна.

Тухайлбал маргаантай газар нутгийн асуудлаар яриа хэлэлцээг зогсоож, ерөнхий сайд Фүмио Кишида тэргүүтэй Японы хэдэн зуун улс төрчид хилийн хориг тавьсан юм.

 

Эх сурвалж: Associated Press