Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан хөрөнгийн зах зээлийн бэлгэдэл болсон бухын хүрэл хөшөөг нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Анкарагийн гудамжинд босгожээ.
Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн томоохон бүсүүдэд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг хэрэглэдэг байна.
Уг хөшөөний урт 5.5 метр, өндөр нь 3 метр. Хөшөө нь хүрэл цутгамал хийцлэлтэй бөгөөд 40 см-ийн гүнд арматур зангидан суурилуулжээ.
Хөшөө байрлах талбайн хэмжээ 325 м.кв, 72 м.кв талбайг зүлэгжүүлж, 253 м.кв талбайг дөрвөн см зузаан цагаан боржин чулуун хавтангаар өнгөлсөн байна.
Зохиомжийн хувьд бодит дүрслэлээс эрс ялгагдах, эрчилсэн хүчтэй хөдөлгөөнийг хагас дугуй хэлбэртэй бөгөөд энэ нь санхүүгийн зах зээлийн зүй тогтол, тойрог, эргэлдэх, өсөж нэмэгдэх агуулгыг гүн шингээж өгчээ.
Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон энэхүү хүрэл хөшөөг уран бүтээлч Ж.Цолмонхүү, Д.Анхбаяр, Д.Ариунболд, Б.Лхагважав, Н.Саруул-Оргил, О.Жамьяантүвдэн болон Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид хийсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!