Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын хар үхрийн мах шардаг “Yakiniku Daruma” ресторан нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Izakaya Daruma рестораны дараагийн салбар болох Yakiniku Daruma албан ёсоор 5-р сарын 25-ны өдөр Зайсан Хилл Комплексын 2 давхарт үүд хаалгаа нээснийг дуулгахад таатай байна.

Yakiniku Daruma ресторан нь хар үхрийн вагю махны олон төрлийн амтат хэсгүүдийг Япон улсаас тогтмол агаараар тээвэрлэн таны ширээнд хамгийн шинэхэн байдлаар хүргэхийн төлөө зорьж ажиллаж байна.

Якиникү нь 'шарсан мах' гэсэн утгатай бөгөөд анх 20-р зууны эхэн үеэс Япон улсад дэлгэрэн хөгжиж ирсэн арвин түүхтэй үндэсний зоог билээ.

Япон хар үхрийн өөх болон махны гантиг мэт алагласан төрх, аманд уусах мэт хамгийн зөөлөн, шүүслэг болон тослог байдал, амт чанар нь дэлхийд гайхагддаг.

зураг
 

Мөн уг үүлдрийн үнээг стрессгүй тайван орчинд сайн чанарын алфала өвс, арвай, эрдэнэ шиш зэргээр хооллох нь өөх бага шатаахад нөлөөлдөг ба ингэснээр маш нарийн гантиг мэт алагласан үзэмжийг бүрдүүлэхэд тусалдаг. Энгийн үхрийн махтай харьцуулахад вагю нь хүний биед сайн омега-3 болон омега-6 тосоор баялаг байдаг.

Та бүхэн Yakiniku Daruma-д зочлон вагю махаа гэр бүл, найз нөхөд, хамт олноороо алжаалаа тайлан өөрсдийн дуртайгаараа ширмэн тогоон дээр шарж зооглох боломжтой.

Байршил: ХУД 11-р хороо, Зайсан Хилл Комплекс – 2 давхар

зураг
 

Цагийн хуваарь: 11:00 – 23:00

Утас: 7755-7477

IG: www.instagram.com/daruma.yakiniku
FB: www.facebook.com/yakiniku.daruma

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.