Уншиж байна ...

"Энэ оны I улиралд орон сууцны залилангийн хохирол ₮50.1 тэрбум байгаа нь сүүлийн 10 жилийн үзүүлэлтээс илүү"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед ихсээд буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. 

Сүүлийн гурван жилд цагдаагийн байгууллагад 96,343 гэмт хэрэг бүртгэгдсэнээс залилах гэмт хэрэг 31,382 буюу 32.5%-ийг эзэлж байгаа аж. 

Уг гэмт хэргийг үйлдсэн нийтдээ 1,245 иргэн байгаагаас 2,375 удаагийн давтан үйлдэлтэй байгаа аж. 

Дараах төрлийн залилах гэмт хэргүүд түгээмэл байна. 

  • Орон сууц: Орон сууц, хаус, зуслан түрээслэх, зарах 
  • Цахим:  Бусдын хаягт нэвтрэх, цахим зараар залилах 
  • Виз: Хурдан хугацаанд виз гаргана, хөнгөлөлт үзүүлнэ. 
  • Тээвэр 

Энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн орон сууцны залилан сүүлийн 10 жилд учирч байснаас илүү хохиролтой байна. 

Сүүлийн 10 жилд орон сууцтай холбоотой залилангийн

44.7 тэрбум төгрөгийн хохиролтой нийт 750 хэрэг бүртгэгдэж байжээ.

Энэ оны нэгдүгээр улиралд

нийт 714 хохирогчтой 50.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэрэг бүртгэгджээ. 

"Залилагчид бусдын данс, иргэний үнэмлэх зах, ченж нарын гар дээрээс худалдан авсан утасны дугаарыг ашигладаг"

Бусдын үл хөдлөх хөрөнгийн зургийг ашиглаж цахимд хуурамч хаягаар түрээслүүлнэ гэж залилж байна. Иймд иргэд түрээсийн үйлчилгээ авах гэж байгаа бол тухайн иргэний нэр дээр байгаа эсэх, бүртгэл, хэзээ үүссэн хаягаас зар тавьсан, ямар данс ашиглаж байна зэргийг шалгаж үзэх хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

Залилагч этгээдүүд бусдын данс, иргэний үнэмлэх, гэрчилгээ мөн зах худалдааны төв, ченж нарын гар дээрээс худалдан авсан гар утасны дугаарыг ашигласан байдаг. 

Мөн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулж өгнө, нүүрсний квот авна гэх мэт компанийн нэрийг ашиглаж гадаадын хөрөнгө оруулалт оруулна зэргээр мөн гадаадын хөрөнгө оруулагчийг хуурамч лиценз зэргээр залилдаг гэмт хэргүүд бүртгэгдэж байгаа аж. 

Тодруулбал 2017-2023 онд нийт 141 улсын 41 иргэн, 50 хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийж залилуулсан талаар бүртгэгджээ. 

Залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 418 нэгж буюу 18.6% буурсан нь урьдчилан сэргийлэх ажлын үр дүн мөн иргэдийн эрхзүйн ухамсар, мэдлэг дээшилсэнтэй холбоотой гэв.

2023 оны нэгдүгээр улиралд 

2,242

залилах гэмт хэрэг бүртгэгдсэн 

2024 оны нэгдүгээр улиралд 

1,824

залилах гэмт хэрэг бүртгэгдсэн