“Бадрах Энержи” компани Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт идэвхтэй оролцож байна
“Бадрах Энержи” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэн орж, Зөөвч-Овоо ордын ашиглалтын хугацаанд 5 сая мод тарих амлалт авсан билээ.
Энэ жил “Бадрах Энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ногоон байгууламжийг сэргээх ажлын хүрээнд талбайг хашаажуулах, усалгааны системийг холбох ажлыг гүйцэтгэх юм. Тус ажлын эхлэл болох Говийн бүсэд хэрхэн мод тариалах тухай сургалтыг энэ сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд, албан хаагчдад нээлттэй зохион байгуулав.
Сургалтыг мод тариалалт, ойн чиглэлийн мэргэжлийн байгууллага болох Ойн биологийн олон янз байдлын төвтэй хамтран явуулав. Сонирхсон иргэд сургалтаар мод тариалах, ургуулах, арчлах талаар мэдлэг мэдээлэлтэй болж, хашаандаа тарих модтой буцлаа.
“Бадрах Энержи” компанийн мод тариалалтын төслийн ажлыг тоогоор илэрхийлбэл:
- 2020-2022 онд буюу 3 жилийн хугацаанд 12,500 мод тарив.
- Модны ургалтын стандарт дунджаар 45-60 хувь байдаг. Харин “Бадрах Энержи” компанийн мод тариалалтын ургалтын хувь үүнээс өндөр буюу 75-85 хувьтай байсаар ирлээ.
- Сум, орон нутгийн иргэд мод тариалалтад хамтран оролцов.
- Улирлын чанартай 5 ажлын байр бий болголоо.
- “Нэг зочин-Нэг мод” төслийн хүрээнд 2022 - 2023 онд 380 хүн төслийн талбайд мод тарьж төсөлд оролцжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






