Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Michel & Amazonka олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг олон нийтэд нээлттэй танилцуулна

ikon.mn
2024 оны 5 сарын 16
IKON.MN
зураг
 

ЦойлогсоZ залуусын нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Youth Conference 2024” арга хэмжээг гурав дахь жилдээ энэ сарын 19-ний өдөр “UG Arena”-д зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээг Монголын Үндэсний Олимпын Хороотой хамтран хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд оролцож буй баг тамирчдаа дэмжих, олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцах зорилгоор Youth Conference 2024: “To The World” буюу “Монголоос дэлхийд” сэдвийн дор шинэ үеийн залуусыг нэгтгэж буйгаараа онцлог юм. 

“Парис 2024” зуны 33 дахь олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг чимэх Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд хоёр дахь жилдээ урлаж байна. Энэ удаагийн ёслолын хувцасны хувьд төрийн их 9 хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урлажээ.

Michel & Amazonka брэнд энэхүү загвараа анх удаа олон нийтэд нээлттэйгээр 5 дугаар сарын 19-ний өдөр UG Arena-н үндсэн зааланд танилцуулах гэж байна. 

Энэхүү арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд үндэсний соёл, нэгдмэл байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд нээлттэй. Арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ!

“Хэчнээн хэцүү байсан ч
Хэчнээн олон сорилт байсан ч
Бид хамтдаа урагшилсаар л байгаа
Нэг нэгнийхээ амжилтыг хуваалцаж, бахархах өдөр” 

Хамтдаа олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцан, "Парис 2024" Зуны Олимпын наадамд оролцох баг тамирчдаа алдаршуулж, дэмжих эерэг соёлыг эхлүүлэх зорилготой энэхүү арга хэмжээгээр 5 дугаар сарын 19-нд UG Arena-д уулзацгаая!

Together to the World!