ҮСХ-ноос мэдээлснээр монгол гэрийн экспорт 2024 оны эхний дөрвөн сард 2,088 ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 1,607(4.3 дахин) ширхгээр өсжээ.
Гэр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Португал, Герман, Их Британи, Бельги, Канад болон бусад улс руу экспортолдог байна.
2023 оны эхний дөрвөн сард 481 гэр гаднын зах дээлд борлуулжээ.
Монгол нүүдэлчдийн тайлбар тольд "Гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмших, дулаан, гэрэл жигд тархах, салхинд тогтвортой зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна газар хөдлөхөд нуравч хөнгөн учир хохирол учруулахгүй юм" гэж тайлбарласан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!