CU брэнд нь 2020 оны 11-р сард “Сэнтрал фүүдс” ХХК буюу CU Хоол үйлдвэрлэлийг нээн олон улсын стандартын угтвар нөхцөлийг хангасан жишиг үйлдвэрийг ашиглалтад оруулсан. CU Хоолны үйлдвэр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй байдалд анхааран амт чанартай, баталгаатай хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн хүргэхийг зорин ажилладаг ба үүгээрээ тус үйлдвэр нь 2023 онд олон улсын HACCP стандартыг баталгаажуулан гэрчилгээтэй Монголын анхны хоол үйлдвэрлэл болж чадсан билээ.
CU Хоол үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн нь тогтворжуулагч нэмэлтгүй 20-иод нэр төрлийн, 40 мянга гаруй бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэн CU салбар дэлгүүрүүдээр зориулалтын тээврийн хэрэгслээр түгээгдэн худалдаалагдаж байна.
HACCP стандартаар түүчээлэн бусад жижиг дунд бизнес эрхлэгчдэд CU хоол үйлдвэрийн дэд бүтэц, ажиллах хүчинд түшиглэн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын дагуу хөгжүүлэлт хийх мөн Конвиниенс дэлгүүрээр борлуулах боломжийг бүрэн нээн хамтран ажиллаж байна.
Монголын Үндэсний Итгэмжлэлийн Төвөөр итгэмжлэгдсэн “Монсертф” ХХК нь “Сэнтрал фүүдс” ХХК -ийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэгдмэл тохирлын үнэлгээ буюу нэгдсэн менежментийн тогтолцооны аудитыг, бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын үнэлгээг түүхий эд хүлээн авахаас эхлээд, эцсийн бүтээгдэхүүн бэлэн болох хүртэлх процессын үе шатанд цогцоор нь хийж, гүйцэтгэлээ.
Үүгээр менежментийн тогтолцооны 3 стандарт, зохистой дадлын стандарт, хоол үйлдвэрлэлийн стандартын нийт 121 шалгуурын дагуу явуулсан уг цогц аудитын үр дүнд “Сэнтрал фүүдс” ХХК-д нэгдсэн стандартын 3 гэрчилгээ мөн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын тохирлын гэрчилгээг тус тус олголоо. Ингэснээр “Сэнтрал фүүдс” ХХК Хоол үйлдвэрлэл нь нийт 5 стандартыг ханган ажиллаж буйгаа баталгаажуулсан анхны хоол үйлдвэрлэлийн байгууллага боллоо.