Францын хууль сахиулагчид Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны тэргүүн Томас Бахад захидал илгээжээ. Тодруулбал тус улсын зүүний үзэлтэй гурван нам, 26 хууль сахиулагчид нэгдээд Газад явуулж буй бодлогынх нь төлөө Парист болох ирэх олимпод Израилд арга хэмжээ авах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Ийм арга хэмжээг Украин руу дайн хийсэн ОХУ-ын багт авч буй билээ. Мөн Оросыг дэмжиж буй Беларусийн тамирчид энэ хоригт багтсан юм. Сануулахад Орос болон Беларусийн тамирчид Парист олимпын далбаан дор оролцохоор болсон билээ.
Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын гаргасан судалгаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар хоёр жил үргэлжилсэн ОХУ-Украины дайнаар 10,000 орчим энгийн иргэн үүний дотор 560 хүүхэд амь үрэгдсэн тооцоо бий.
Тэгвэл Газын зурваст дөрвөн сар үргэлжилсэн дайны уршгаар багадаа 40,000 хүн амь эрсэдсэн аж. Тэдгээрийн ихэнх нь хүүхдүүд гэж Томас Бахад илгээсэн захидалдаа онцолжээ.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
|