ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Тодруулбал Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Худалдан Авах Ажиллагааны Газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарын гомдол гаргах, шийдвэртэй танилцах эрхийг хангаж ажиллаж байна.

Тус хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагджээ.

Одоо мөрдөн шалгах ажиллагаанд Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2021 онд хууль зөрчиж “С” ХХК-д давуу байдал бий болгож 60 ширхэг улаан өнгийн автобус хүлээн авсан, “Эрдэм транс” ХХК-ийн албан тушаалтнууд 2016-2021 онд БНСУ-д ашиглаж байсан 205 ширхэг хуучин автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан гэх хоёр хэрэг шалгагдаж байгааг УЕПГ-аас мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.179.198] 2024/2/25
Teged tsaga tulhar hudlaa daa. Odo songuli ntr davhtsulal yvchihna.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.79] 2024/2/24
Иргэн Долгорсүрэнгийн Сумъабузар бас уснаас хуурай гарчихсан уу
0 | 0 Хариулах
Зочин [103.140.10.210] 2024/2/23
2 солонгос хүнийг хэлмэгдүүлж байж БНСУ-тай харилцаагаа муутгах нь.
0 | 1 Хариулах
Зочин [103.212.119.199] 2024/2/23
Эрдэм транс компани ногоон автобустхй ямар ч холбоогүй.харин чхуучин гэдгийг ил болгож гаргаж ирсэн.тэглээ гээд ямар нэг юманд холбогдуулах гэсэн арга яваан биш үү
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.117] 2024/2/24
Дээхэн үед хулгай хийсэн нь одоо илэрч, хэрэг хуучрахгүй гэдэг бил үү?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.126] 2024/2/23
ванга шиг хэлчий нэг ч том МАНин албан тушаалтан ял авахгүй МАНай хулгайчууд дээд тал 12 саяын торгууль төлөөд суллагдана.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.148] 2024/2/23
ЭНЭ ХЭРЭГ ЖҮЖИГ БОЛООД ДУУСЛАА. ТОХИРОО Л ЯВЖ БАЙНА. ЯЛ НЬ ГЭЖ ТОЛГОЙГ НЬ БАС ЭЛЭЭД ӨНГӨРНӨӨ.
2 | 0 Хариулах
Иргэн [203.91.115.244] 2024/2/23
Ж. Сүхбаатарт хэлэх үг алга уу ? Авилгалд оролцсон нь үнэн үү? Дуугараач !
2 | 0 Хариулах
Зочин [202.126.92.173] 2024/2/23
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.103] 2024/2/23
Том тохироо хж суудлааса буусан сумтай хулгайч хайчваа
5 | 0 Хариулах
Зочин [23.108.99.100] 2024/2/23
Хуссан мөнгөө тоолоод хооронд нь нэмж чадахгүй сууж байгаа байх. Шүүх, поркирорыхонд мөнгө тараасан болоод л дуудагдахгүй байгаа биз.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.100.221] 2024/2/23
Хэдэн даргуудаараа туг тахих юмдаа.
0 | 0 Хариулах
Зочин [103.209.212.133] 2024/2/23
За боль, эрх шүлжүүлсэн сайд нь яллагдагчаар татагдаад нөгөө хэрэгжүүлсэн Сумьяа нь нуугдаад үлдэж байна уу
9 | 0 Хариулах
Зочин [59.153.113.74] 2024/2/23
Nogoo sumkaagiin avilgal horoololni nuraagdah bich achiglaltand oroh dohoj bna lee
2 | 0 Хариулах
Sumia? [202.131.225.197] 2024/2/23
Sumia hna bna???
11 | 0 Хариулах
Зочин [202.9.40.141] 2024/2/23
Циркийг нурааж байгаа
8 | 0 Хариулах
temuujin [66.181.185.105] 2024/2/23
Чадахгүй зүйлээрээ хэзээ ч битгий заналхийлж бай.
1 | 0 Хариулах