Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

График: 2023 онд голлох валютууд ямар үзүүлэлттэй байв

A.Жаргал
2024 оны 1 сарын 5
IKON.MN

Ам.доллар(USD) бусад валютуудын эсрэг хэр хүчтэй байгааг ам.долларын индекс(USDX) ашиглаж тодорхойлдог. USDX-ийг 6 улсын валюттай харьцуулж дараах байдлаар тооцон гаргадаг байна. (Валют - тооцоололд эзлэх жин)

  • Euro (EUR) - 57.6%
  • Japanese yen (JPY) - 13.6%
  • Pound sterling (GBP) - 11.9%
  • Canadian dollar (CAD) - 9.1%
  • Swedish krona (SEK) - 4.2%
  • Swiss franc (CHF) - 3.6%

Бодлогын хүүгийн огцом өсөлтийн үр дүнд АНУ-ын долларын индекс 2022 оны намар дээд цэгтээ хүрсэн нь сүүлийн хорин жилийн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт болсон. Харин 2023 онд ам.долларын индекс 2% уналттай гарчээ. 

Тэгвэл бусад голлох валютуудын ам.доллартой харьцах ханшийн өөрчлөлт 2023 онд ямар байсан бэ?

2023 оны хамгийн сайн үзүүлэлттэй валют Мексикийн песо байсан бөгөөд доллартой харьцах ханш бараг 15%-иар өссөн байна. Гэсэн хэдий ч песогийн ханш үргэлжлэн өсөх нь Мексикийн экспортын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Мөн Атлантын далайн чанадад Швейцарийн франк, Британийн фунт, евро зэрэг голлох валютууд долларын эсрэг чангарсан жил байлаа.

Үүний зэрэгцээ, Японы иен 2023 онд 7%-иар унасан ч 2024 онд илүү хүчтэй байх төлөвтэй байгаа бөгөөд Японы Төв банк инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ өсгөж, иений ханшаа чангатгах магадлалтай байна.

Жагсаалтын сүүл хэсэгт Орос рубль, Турк лира доллартой харьцах ханшийнхаа бараг тавны нэг, гуравны нэгийг тус тус алдсанаар орлоо.

Монгол улсын төгрөгийн хувьд 2023/01/01 өдөр ам.долларын албан ханш 3,444₮ байсан бол, 2023/12/31 өдөр 3,410₮  болж 0.9% хувиар чангарчээ.

Зарим улс орнуудын төв банкны бодлогын хүү

Улс Бодлогын хүү Улс Бодлогын хүү
Türkiye
42.5%
New Zealand
5.5%
Russia
16.0%
United Kingdom
5.3%
Монгол 13%
Canada
5.0%
Brazil
11.8%
Europe
4.5%
Mexico
11.3%
Israel
4.5%
Hungary
10.8%
Norway
4.5%
Chile
8.3%
Australia
4.4%
South Africa
8.3%
Sweden
4.0%
Czech Republic
6.8%
Denmark
3.8%
India
6.5%
South Korea
3.5%
Saudi Arabia
6.0%
China
3.5%
Poland
5.8%
Switzerland
1.8%
United States
5.5%
Japan
-0.1%